Сири 200 тэрбумын хохирол амсчээ

img

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад өчигдөр Оросын хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр ярилцлагынхаа эхэнд “Таван жил үргэлжилсэн иргэний дайны хохирлын хэмжээ 200 тэрбум ам.долларт хүрсэн” гэж хэлжээ.

 

Ассад “Иргэний дайны улмаас Сирийн эдийн засаг бүхэлдээ асуудалд орсон. Мөн хэт даврагчдаас болж улсын төсвийг Батлан хамгаалахын салбарт зарцуулж байна. Сирийн эдийн засгийг сэргээхийн тулд томоохон хөрөнгөтөн орнуудаас зээл болон тусламж авах сонирхолтой байгаа. Энэхүү дайны улмаас хагас сая иргэн амиа алдаж, дөрвөн сая иргэн дүрвэсэн. Энэ нь хүмүүнлэгийн хямрал үүсгэсэн. Сирид иргэний дайн дэгдсэнээр хэт даврагчдад том боломж болсон. Хэт даврагчдын хүчирхийллээс болж сиричүүд эх орноо орхин гарч байна” гэж хэлсэн байна.

 

2011 оны дөрөвдүгээр сард дэгдсэн иргэний дайны улмаас 470 мянган иргэн амь насаараа хохирчээ. Амиа алдагсдын ихэнх 1-18 насны хүүхдүүд гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ