М.Зоригт л цагтаа иржээ

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаан өнөөдөр 09.00 цагт эхлэх ёстой. Гэвч хуралдаан одоо ч эхлээгүй байна. Одоогоор УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт л цагтаа ирээд байна. Тэрбээр 08.40 цагт ирцээ бүртгүүлжээ.
Ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барьсан Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг нэн яаралтай дэгээр хэлэлцэхээр төлөвлөөд буй юм.
УИХ-ын дарга захирамж гаргаж, энэ сарын 29-нд ээлжит бус чуулганыг нээхээр болсон. Гэвч гишүүдийн ирц хүрээгүйгээс чуулганы хуралдаан өнөөдрийг хүртэл хойшлоод байгаа юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ