22 тэрбум төгрөгийн зээлийн хүүг буурууллаа

Энэ сарын 29-ны байдлаар арилжааны банкууд 2669 иргэний 163.3 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг хүлээн авчээ. Тэднээс 779 иргэний 5 хувийн хүүтэй 36.4 тэрбум төгрөгийн, 1363 иргэний 8 хувийн хүүтэй 87.4 тэрбум төгрөгийн зээлийг олгохоор болжээ.
Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт орон сууц худалдан авсан 532 зээлдэгчийн 22 тэрбум төгрөгийн орон сууцны ипотекийн зээлийн хүүг таван хувьд шилжүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ