Австралийн 400 гаруй иргэн Монголд амьдарч байна

img

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Д.Болд Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Жон Лангриг шинээр томилогдож байгаатай нь холбогдуулан, өөрийнх нь хүсэлтээр 3 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч уулзлаа.

 

Монгол Улсад эдүгээ Австрали Улсын 400 гаруй иргэн оршин сууж байна.

 

 Уулзалтын үеэр талууд хоёр улсын аялал жуулчлалын хөгжлийг эрчимжүүлэхэд ижил төстэй чиг үүрэгтэй буюу цагаачлалын байгууллагууд хэрхэн  хамтарч ажиллах, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийг  тавтай харилцан зорчуулах талаар санал солилцов.

 

Мөн энэ үеэр Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Д.Болд тус улсын Цагаачлалын газрын Зүүн Ази хариуцсан бүсийн захирал Майкл Виллардтай уулзаж, мэдээллийн технологийн ололт тэр дундаа  цагаачлалын байгууллагын цахим  үйлчилгээний талаар туршлага судлах хүсэлтээ илэрхийллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tee:
huuj gagaaach
2016-04-01