Цэргийн госпиталийн эмч хоёр хүний аминд хүрсэн үү

img

09.00 цагт: Сансрын өдрүүдийн хүрээнд Монгол Улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаа АШУҮИС-ийн оюутнуудад лекц уншиж, чөлөөт ярилцлага өрнүүлнэ. 


09.00 цагт: Залуу малчдын хөдөлмөр эрхлэлтийг төрөөс хэрхэн дэмжих талаар хэлэлцэх "Малчны залуу халаа" уулзалт Гадаад хэргийн яамны хурлын танхимд болно. 


11.00 цагт: “Монгол тамга” үзэсгэлэн Монголын үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд нээлтээ хийнэ. 


11.00 цагт: Хаваржилт, мал төллөлт, тариалалтын бэлтгэл ажлын талаар болон тариаланчдын зээлийн асуудлаар  ХХААЯ-ны 1 дүгээр давхрын хурлын зааланд мэдээлэл хийнэ. 


11.00 цагт: “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд зочлох үйлчилгээний салбарын аварга шалгаруулах “Найрсаг Улаанбаатар -2016” oлон улсын тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Аялал жуулчлалын газраас арав дахь жилдээ “Мишээл” экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулна. 


11.30 цагт: “Эрдэнэс Монгол” ХХК нь Азийн Хөгжлийн Банктай "Техникийн туслалцааны төслийн зээлийн гэрээ"-г байгуулна. Гэрээнд гарын үсэг зурах ёслол "Эрдэнэс Монгол" ХХК-ийн байранд болно.


12.00 цагт: Зохиолчид Д.Нацагдоржийн нэрэмжит зохиолч, СГЗ Санжийн Пүрэвт туслах аяны тухай "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


12.00 цагт: "Өгөдэй" мөнгөн зоосны нээлтийн ажиллагаа "Арт Хаус" төвийн үзэсгэлэнгийн танхимд болно. 


12.00 цагт: “Бэрэн” компаниас гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдтэй холбоотой асуудлаар "Монгол ньюс" "Мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.


12:00 цагт: АСЕМ-ын зочид төлөөлөгчдөд үйлчлэх хоол хүнс, зочид буудлын хангамжийн бүтээгдэхүүний үзэсгэлэн “Мишээл экспо” төвд нээгдэнэ. 


12.30 цагт: Цэргийн госпиталийн эмчийн буруугаас хоёр хүн амиа алдсан талаар ар гэрийнхэн нь "Монгол ньюс" "Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


14.00 цагт: Улаанбаатар зочид буудалд Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны нээлт болно. 


16.00 цагт: Шилмэл загварын ордноос “ТОП 2” тэмцээний гала тоглолт "Blue Sky Tower"т зохион байгуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ