Пхеньяны эсрэг нэгдэв

img

Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн туршилтыг урьдчилан сэргийлэхийн тулд АНУ, БНХАУ-тай хамтрахаар болсон талаар Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдлээ. Вашингтон хотноо зохион байгуулагдсан олон улсын хамтарсан “цөмийн хөтөлбөрөөс татгалзах” форум уулзалтын үеэр Обама ийнхүү мэдэгджээ. Уг уулзалтад БНХАУ-ын дарга Си Зиньпин оролцсон бөгөөд “Пхеньяны асуудлаар АНУ-тай хамтрах болно” гэсэн байна.

 

Си Зиньпин “Олон улсын гэрээг зөрчиж цөмийн болон пуужингийн туршилт хийсэн ямар ч гүрний эсрэг хариу арга хэмжээ авах болно. Бид хууль бус зүйлд үргэлж саад хийх болно” гэж мэдэгджээ.

 

Хойд Солонгос устөрөгчийн бөмбөг туршсанаас гадна 10 гаруй удаа ойрын болон холын тусгалтай пуужин харвасан юм. АНУ тус улсын эсрэг хориг тавьж, хөрөнгийг нь царцаасан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ