Ерөнхий сайдыг мөрдөж байжээ

img

Брюссель хотноо халдлага үйлдсэн террористууд тус улсын Ерөнхий сайд Чарльз Мишелийг мөрдөж байсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Одоогоор террористууд Ерөнхий сайдыг хөнөөхөөр эсвэл хулгайлахаар төлөвлөж байсан эсэхийг тодруулж буйг тухай албаны эх сурвалж уламжилжээ.

 

Террористуудын нуугдаж байсан нийтийн байрны шалан дороос тэдний ашиглаж байсан зөөврийн компьютерийг олсон байна. Компьютерийн мэдээллийг тайлахад дотроос нь Ерөнхий сайдын гэр болон ажлын өрөөний бүдүүвч зураг болон гэр бүлийн гишүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл зэргийг олжээ.

 

Уг мэдээллийн дараа Ерөнхий сайдын хамгаалалтыг нэмэгдүүлж, гэрийг нь хамгаалалтад авсан байна.

 

Ерөнхий сайд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 10 гаруй удаа сүрдүүлгийн шинжтэй дуудлага болон захиа хүлээн авчээ. Сүрдүүлсэн этгээдүүд өнөөдрийг хүртэл баригдаагүй байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ