Хэн юу хэлэв

Х.Баттулга: Эх орондоо элэггүй улстөрчдийг төрөөс таягдан хаяхыг уриалж байна

Энэ үеэрээ УИХ-ын гишүүн, МоАХ-ны дарга Х.Баттулга хэлсэн үгэндээ “Өнөөдрөөс 26 жилийн өмнө та бүхний барьж жагсч байсан уриа лоозон үг үсэг нь ч солигдоогүй барьж байсан хүмүүс нь ч хэвээрээ байгааг одоо бид харж байна. Тэр үеийнхээс амьдрал өөрчлөгдсөн нь үгүй байна. Харин 20-иодхон гэр бүл л удаа дараа эрх мэдэлд хүрч хагартлаа баяжиж, харин гурван сая ард иргэд цалин тэтгэврийн зээлийн дарамтад байна. МАН-аас Сү.Батболд, Л.Энх-Амгалан, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар, Л.Элдэв-Очир, Д.Цогтбаатар, Д.Хаянхярваа, Д.Зоригт, АН-аас Ч.Сайханбилэг, Г.Батхүү, С.Баярцогт, МҮАН-аас М.Энхсайхан нарын цөөн тооны эх орондоо элэггүй улстөрчдийг төрөөс таягдан хаяхыг МоАХ-ны нийт гишүүд дэмжигчид Монгол орон даяар уриалж байна.
Та нар тогтоож аваарай. МҮАН-ын дарга М.Энхсайхан гэж хүн шүү” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Мөн тэрбээр “Миний хувьд баг хамт олноороо том төсөл хийх гэж эхлүүлсэн боловч харамсалтай нь төсөл маань зогслоо. Манай улс маш их түүхий эдтэй баян улс орон. Бид энэ түүхий эдээ зөв боловсруулбал эдийн засагт сайнаар нөлөөлөх байлаа. Харамсалтай нь бидний төслийг Ерөнхий сайд ч ойлгосонгүй. Цаашид юу болох талаар мэдэхгүй байна” гэв.
Б.Бямбасайхан: Гүний уурхайн ТЭЗҮ-ийг хүлээгээд авчихсан

Энэ үеэр “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан “Оюутолгойн гүний уурхайн үйл ажиллагаа, ялангуяа төсвийг бид маш нарийн гаргаж байгаа. Ил уурхайн бүтээн байгуулалтын явцад зардлын хэтэрсэн асуудал зөндөө гарсан. Зардлын хэтрэлтийн нэг шалтгаан нь төсөв хийхдээ өнөөдрийнх нь маргааш өөр болоод байсантай холбоотой. Тиймээс ч зах зээлийн үнийн хөдөлгөөн үүссэн. Тэгэхээр бид зургаан сарын өмнө хийсэн төсөөллүүдээ ч дахин эргэн харж зөвшилцөж, өнөөдрийн зах зээлийн үнийг авч төсвөө баталж байна.
Ингэснээр төслийн менежментийг зардал хэтрүүлэхгүйгээр явуулах боломж бүрдэнэ гэж харж байна. Гүний уурхайн ТЭЗҮ-ийг хүлээгээд авчихсан байгаа. Одоо компанийн нарийн төсвийг батална. Дээрээс нь яг өнөөдөр /өчигдөр/ тендерийн сонгон шалгаруулалт явж байгаа. Гүний уурхайн бүтээн байгуулалтад маш олон компаниуд оролцоно. Нээлттэй тендерээр сонгон шалгаруулалтаа хийнэ.
Тендерийн сонгон шалгаруулалт дууссаны дараа гэрээ зурагдана. Энэ мэтээр ажлууд шат дараатай өрнөх юм. Одоогоор бүтээн байгуулалтын ажил эхэлчихсэн явж байна. Зогссон байсан ажлуудыг өнгөрсөн жилээс эхлүүлсэн учраас ажил үргэлжлээд явж байна” хэмээн ярьсан.
Д.Нэмэхбаяр: Газрын тос боловсруулах үйлдвэр баригдах асуудал цэгцэндээ орсон

Энэ Техник эдийн засгийн үндэслэлээр уг үйлдвэрийг барьж байгуулах хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах уралдаант шалгаруулалтыг зарлаад байна. Уралдаант шалгаруулалтад оролцох сонирхлоо илэрхийлэх хугацаа 14 хоногоор хязгаарлагдаж байгаа. Зарласнаас хойш хэд хоночихлоо. Төслийг сонирхож буй аж ахуйн нэгжид тавьсан гол шаардлага нь Монгол Улсын үндэсний компаниудын оролцоотой консерциум байх, консерциумын аль нэг гишүүн сүүлийн 10 жилд ижил төстэй газрын тос боловсруулах үйлдвэр байгуулж ажилласан туршлагатай байх. Консерциум нь газрын тос боловсруулах үйлдвэрт хэрэглэгдэх технологи эзэмшдэг, эсвэл технологийн лиценз авах боломжтой байх гэсэн шаардлага тавьсан. Сүүлийн 10-аад жилд Монголын 10 шахам компани газрын тос боловсруулах үйлдвэр барихаар ажилласан байдаг.
Одоо бол УИХ-аас Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого нь батлагдчихсан, түүнийгээ хэрэгжүүлэх стратеги нь гарчихлаа. Дээрээс нь төрийн оролцоотойгоор газрын тос боловсруулах үйлдвэрийн төлөвлөлтийг хийж байгаа учраас үйлдвэр баригдах асуудал цэгцэндээ орсон гэж ойлгож болно. 2011-2012 онд Монгол Улсын нефтийн хэрэглээ жилд 1.4 сая тоннд хүрч байсан бол өнгөрсөн онд 1.1 сая тонн болж буурсан.
Уул уурхайн үйлдвэрлэл буурахаар нефтийн хэрэглээ дагаад буурч байгаа. Нийт хэрэглэж байгаа нефтийн бүтээгдэхүүний 60 орчим хувь нь дизель түлш бол 35 орчим хувь нь бензин, үлдсэн нь мазут болон бусад тослох материалын хэрэглээ эзэлдэг. Цаашдаа Монголын нефтийн хэрэглээ өснө. Хүн ам өснө, аж үйлдвэрийн салбар хөгжинө гэж тооцоод ирээдүйн нефтийн хэрэглээний прогнозыг 2030 он хүртэл гаргасан. Шатахууны хэрэглээ 2020 онд 1.8-2 сая тонн, 2025 он гэхэд 2.3 сая тонн, 2030 он гэхэд 2.5-2.8 сая тонн болж өсөхөөр байгаа. Боловсруулах үйлдвэр маань 2020 онд ашиглалтад орно. Тавхан жил болоод хүчин чадлын хэрэглээ нь гүйцэгдэх судалгаа харагдаж байгаа” хэмээжээ.
Ч.Сайханбилэг: Л.Энх-Амгалан, О.Содбилэг, Н.Номтойбаяр нар өрөө төлцгөө

Харин сүүлийн дөрвөн жилд АН-ын Засгийн үед ийм хэмжээний мөнгийг ард түмэндээ хувааж өгөөгүй боловч бүтээн байгуулалтад зарцуулж, зам барилга дэд бүтэц, үйлдвэр барьжээ. “Еэвэнгийн нөгөө тал нь хаана байна” гэдэг шиг Өрийн тал нь хаачив гэж асуух байх. Энэ өрийн үлэмж хэсэг нь нэг талаас Монгол Улсын өр мэт харагдах боловч нөгөө талаас Засгийн газарт огт хамаагүй юм. Эдгээр нь УИХ-ын гишүүн Энх-Амгалангийн Эм Си Эс компани, УИХ-ын гишүүн Номтойбаярын Мак компани, УИХ-ын гишүүн Содбилэгийн НИК, Петровис компани зэрэг Монголын олон олон хувийн компанийн авсан зээл юм.
Өнөөдөр та нар биднийг нураана, маргааш бид нар та нарыг нураана, нөгөөдөр дараагийн ээлж ирнэ гэдэг чөтгөрийн энэ тойрог биднийг мөхөл рүү хөтөлж байна.Үүний үр дагаварт өнөөдөр сайн нэртэй эрх баригч ч алга, сайн рейтингтэй сөрөг хүчин ч алга, бусдыг орлох гурав дахь хүчин ч эвээ олохгүй нь, босоо Ганбаа нь ч хэвтээд өглөө.
Саяхан манай Засгийн газар ОХУ-д төлөх их өрийн үлдэгдлийг төлж дуусган өрөө цайруулсныг энд сануулахад илүүдэхгүй буй заа. Ийм учраас харилцан бие биеэ нураадаг чөтгөрийн тойргийн гинжийг өнөөдрийн энэ гогцоон дээр л таслахыг уриалж байна. Өнөөдөр та нар биднийг нураана, маргааш бид нар та нарыг нураана, нөгөөдөр дараагийн ээлж ирнэ гэдэг чөтгөрийн энэ тойрог биднийг мөхөл рүү хөтөлж байна.Үүний үр дагаварт өнөөдөр сайн нэртэй эрх баригч ч алга, сайн рейтингтэй сөрөг хүчин ч алга, бусдыг орлох гурав дахь хүчин ч эвээ олохгүй нь, босоо Ганбаа нь ч хэвтээд өглөө. Ерөнхий сайдын хувьд хэлэхэд нэг өдөр л зэс, алт, нүүрс, төмрийн үнэ гэнэт өсдөггүй л юм бол байдал энэ хэвээр өнөө маргаашдаа үргэлжилнэ. Биднийг сонгоод өг, тэгвэл хямралаас гаргаад өгнө, өргүй болгоод өгнө гэж байгаа нь харин бүгд худал” хэмээн ярьсан юм.
Эх сурвалж: www.mminfo.mn
Э.Туул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ