Дүрвэгсэд жагсчээ

img

Грекийн хил орчимд байршиж буй олон мянган дүрвэгч иргэд жагсаал зохион байгуулсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Дүрвэгсэд Европын холбооны удирдлагуудад хандан өөрсдийнх нь эрх ашгийг хамгаалах, орогнол олгохыг шаардсан байна. Зарим дүрвэгч Германы Канцлер Ангила Меркелийг амласнаа биелүүлж, дүрвэгсдийг хүлээн авах ёстой хэмээжээ.

 

Дүрвэгсэд хилийн хамгаалалттай бүсэд нэвтэрсэнээс болж Грекийн хамгаалагчид хийн буу ашигласан аж. Мөн дүрвэгсэд рүү даралттай ус цацаж, хүчээр тараасан байна.

 

Европын орнуудад гарч буй зэвсэгт халдлагаас болж барууны орнууд дүрвэгсдийг хүлээн авахаа зогсоож, хилийнхээ хамгаалалтыг нэмэгдүүлсэн билээ.

 

Европын холбоо, Туркийн эрх баригчид өнгөрсөн сарын дундуур Брюссель хотноо уулзаж, дүрвэгсдийн асуудлаар хэлэлцсэн юм. Уулзалтын төгсгөлд Грек, Герман, Австри зэрэг улсын хил дээр байгаа дүрвэгсдийг Турк хүлээн авах гэрээг байгуулсан билээ. Гэрээ хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн ч Турк өнөөдрийг хүртэл дүрвэгсдийг хүлээн авахгүй, дүрвэгсдийг хил орчмоосоо хөөсөөр байгаа юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bolir:
Yun jagsaal yun yostoi ve? Tiim l yum bo durvegsed l huuhed hogshdoo hurgej ircheed erchuud ni eh ornyhoo tuluu butsaj bolno biz de.eh ornoo hayaj ircheed davruun ch yumbe de
2016-04-02