Аллахыг магтан дуулаагүй хэмээн цаазалжээ

img

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Мосул хотноо цаазын ял гүйцэтгэж буй 40 секунд үргэлжлэх видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд өчигдөр 17.00 цагийн орчимд байршуулсан “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид тагнуул хийсэн, Аллахыг магтан дуулаагүй гэх гурван залууг олны өмнө цаазалжээ.  

 

Өөрийгөө “Бульдозер” хэмээн нэрийдсэн хэт даврагч Орос, Курдистан, АНУ-ын эрх баригчдад хандан “Удахгүй довтолгоо эхлэх болно. Иргэд чинь хэрхэн амь тавьж буйг удахгүй харах болно. Түр баяртай. Тун удахгүй жинхэнэ жүжиг эхлэх болно” гэж хэлжээ.

 

Бульдозерийг Чечень эсвэл Кавказ гаралтай байж магадгүй хэмээн тагнуулчид мэдээлсэн байна. Тус бүлэглэл энэ долоо хоногт гурван удаа цаазын ял гүйцэтгэж буй бичлэгээ интернэт байршууллаа. Хэт даврагчид өнгөрсөн сарын 28-нд Сирийн иргэн, 14 настай Омар гэх хүүг хулгай хийсэн хэмээн цаазалсан бол өнгөрсөн сарын 30-нд Курдын гурван иргэнийг цаазалсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Unench:
hamaagui yumand bitgii hoshuu dur
2019-11-15
Unench:
hamaagui yumand bitgii hoshuu dur,,
2019-11-15
Зочин:
Иймэрхүү новшнуудыг Монголчууд л хандыг нь дарж байсан доо
2016-04-01
Зочин:
Иймэрхүү новшнуудыг Монголчууд л хандыг нь дарж байсан доо
2016-04-01
Зочин:
Хэрвээ Монголд хулгай хийснийх нь төлөө цаазалдаг бол хүн амын тал хувь нь нөгөө ертөнцөд очих бх даа бурхан минь
2016-04-01
Unench:
hamaagui yumand bitgii hoshuu dur,,