Ази киногоор төрөлжсөн “Asianbox” суваг шинээр нээгдлээ

img

 

Мэдээ мэдээллийн хөтөлбөр, нэвтрүүлэг, кино контент, телевизийн аливаа бүтээл зорилтот үзэгчдэд хүрэхэд төрөлжсөн суваг чухал ач холбогдолтой байдаг. Төрөлжсөн суваг нь спорт, кино, дуу хөгжим гэх мэт аливаа салбарт дуртай үзэгчдэд телевиз үзэх илүү хялбар болохоос гадна, тухайн цаг мөчид үзэхийг хүсч байгаа зүйлээ хайж олоход амар байдаг.

 

Энэ ч үүднээс дэлхий дахинд 1970-аад оноос эхлэн төрөлжсөн сувгууд олноор байгуулагдах болсон юм. Тухайлбал, киноны төрөлжсөн HBO суваг 1972 онд, спортын мэдээ, нэвтрүүлгээр төрөлжсөн ESPN суваг 1979 онд, мэдээ мэдээллийн хөтөлбөрөөр төрөлжсөн CNN телевиз 1980 онд, дуу хөгжмийн төрөлжсөн MTV суваг 1981 онд, хүүхэлдэйн киногоор төрөлжсөн Cartoon Network суваг 1992 онд үзэгчдэд хүрч эхэлжээ.

 

Эдгээр төрөлжсөн сувгууд зорилтот үзэгчдэдээ илүү дөхөм болгох үүднээс нэвтрүүлгийн төрөл жанр, насны хязгаар зэргээрээ дахин дотроо төрөлжсөн байдаг. Тухайлбал, дэлхийн телевизийн салбарт киноны төрөлжсөн сувгууд дундаа тэргүүлэгчдийн нэг HBO суваг ашиг орлогоороо тэргүүлэгч кинонуудаар дагнасан HBO Hits, кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан кинонуудаар дагнасан HBO Signature, гэр бүлийн сэдэвтэй киногоор дагнасан HBO Family болон акшион төрлийн төрөлжсөн дагнасан Cinemax, Ази киногоор төрөлжсөн Screen Red зэрэг дэд сувгуудыг байгуулсан байдаг.

 

Тэгвэл энэхүү жишгийг дагаж Монголын хамгийн анхны киноны төрөлжсөн суваг болох “Moviebox” сувгаас салбарлан, азийн киногоор төрөлжсөн “Asianbox” суваг шинээр нээгдлээ. “Asianbox” суваг нь кино урлагаараа тивдээ тэргүүлэгч Хятад, Япон, Өмнөд Солонгос зэрэг улсуудын олон ангит болон нэг ангит уран сайхны кинонуудыг хүргэх бол “Moviebox” суваг америк, орос кинонуудыг голчлон үзүүлдэг болж байгаа юм.

 

“Asianbox” сувгийн

  • “Дурсамжит кино” цагаар 1990-ээд оны сүүл үеэс 2005 оныг хүртэлх үзэгчдэд хүрсэн дурсамжит хуучны кинонуудыг
  • “Шинэ кино” цагаар Азийн зах зээлд хит болж буй 16-20 ангит кинонууд
  • “Уран сайхны кино” цагаар Хятад, Япон, Солонгос, Энэтхэг зэрэг өргөн дэлгэцийн бүтээлээрээ тивдээ тэргүүлэгч орнуудын нэг ангит уран сайхны кинонуудыг хүргэхээр төлөвлөөд байна.

 

Сувгийн эхлэл кино болгож 4-р сарын 4-нөөс KBS телевизийн 2004 оны шилдэг бүтээлүүдийн нэг, жүжигчин Сун Хэ Гью, дуучин, жүжигчин Рэйн нарын хамтран тоглосон “Миний байшин” киног толилуулах гэж байна. Цаашлаад, Япон, Хятад, Солонгосын шилдэг дурсамжит кинонуудыг хүргэхээр төлөвлөж байна. Алдартай жүжигчдийн тоглосон анхны дүрүүд, сэтгэлд хоногшсон танил дуунууд бүхий дурдатгал үлдээсэн кинонуудыг “Asianbox” сувгийн дурсамжит кино цагаар үзээрэй.

 

“Asianbox” сувгийн “Шинэ олон ангит” киноны цагаар ирэх даваа гарагаас эхлэн SBS телевизийн 2015 оны бүтээл 20 ангит “Баг” киног хүргэх гэж байна. Мөн цаашлаад KBS, SBS, MBC телевизийн шилдэг богино цувралууд, кабелийн телевизийн хамгийн өндөр рэйтингтэй, залууст зориулсан цувралуудыг сорчлон хүргэх болно.

 

Бидний амьдарч буй эрин зуунд гадаад хэл сурах зайлшгүй шаардлага болсон билээ. Иймээс үзэгчдийн хэрэгцээ шаардлагад үндэслэн дэлхий дахинд түгээмэл хэрэглэгдэж буй азийн хэлнүүд болох хятад, солонгос хэлийг хүн бүрт хамгийн хялбар аргаар сурах боломж олгох зорилготой алсын зайн сургалтыг үзэгчдэд хүргэхээр бэлтгэж байна.

 

“Asianbox” суваг 4-р сарын 4-нөөс албан ёсоор цацагдаж эхэлнэ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
nuguu muuni bodlogo ni bailgui
2016-04-01
Зочин:
99.99 -нь Солонгос кино байх байлгүй. Азийн кино суваг нэрийн доор Солонгос соёлоо дэлгэрүүлэх нь
2016-04-01