Салахыг Францын талд шилжүүлэхээр болжээ

img

Парисын халдлагын гол сэжигтэн Салах Абдесламыг 10 хоногийн дотор Францын талд шилжүүлэн өгөхөөр болсон талаар тус улсын Хууль зүйн сайд Жан-Жак Юрвоас мэдэгдлээ. 

 

Сайд "Гэнэтийн үйл явдал болохгүй бол Салахыг шилжүүлэх ажиллагаагаа 10 хоногийн дотор болно" гэсэн байна.  Белгийн эрх баригчид өчигдөр Салахыг шилжүүлэн өгөх шийдвэрийг гаргаж баталжээ.  Салах өнгөрсөн сарын 24-нд баригдсан юм. Түүнийг баригдсаны дараа Брюссель хотноо дараалласан халдлага гарсан юм.

 

Салахыг байцаах ажиллагаанд Белгийн төлөөлөгчид оролцох гэнэ. Учир нь түүнийг Брюсселийн халдагчтай холбоотой хэмээн таамаглаж байна. 

 

Тэрбээр Францад очих хүсэлтгүй байгаагаа өмнө нь мэдээлсэн. Харин түүний өмгөөлөгч Седрик Муасс Салах Францад очиж, байцаалт өгөхийг зөвшөөрсөн" гэж мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ