Махны үнэ нэмэгдлээ
Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотой хүнсний худалдаачид дураараа бүтээгдэхүүний үнээ нэмж буй талаар өнөөдөр өглөөнөөс эхлэн уншигчдаас манай сайтад тасралтгүй гомдол ирж байна.
Тухайлбал 680 төгрөгөөр зарагдаж байсан талх 1000, 250 төгрөгийн үнэтэй нойлын цаас 400 төгрөг болсон гэх мэдээллийг өгч байгаа юм.
Тиймээс бид нийслэлд томоохонд тооцогддог Баянзүрх дүүргийн хүнсний захад яг одоо хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн хэдэн төгрөгөөр нэмэгдсэнийг сонирхлоо.
Иргэдийн өдөр тутам хэрэглэдэг "Атар" талх уг хүнсний захад 680 төгрөгөөр зарагдаж байсан бол 800 төгрөг, 820 төгрөгийн үнэтэй зүсмэл талх 1000 төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна.
Түүнчлэн тус захын худалдагч нар махны үнэндээ өөрчлөлт хийж байв.
Тухайлбал 1 кг хонины /ястай/ махны үнэ дунджаар 4888 төгрөг байсан бол 5200 ясгүй хонины мах -5800 төгрөгөөр, үхрийн мах /ястай/ – 5231 төгрөг, ямааны мах – 2800 төгрөг байсан бол 3100-3200 төгрөгөөр зарагдаж байгаа аж. Түүнчлэн адууны мах – 4200 төгрөг байсан бол 4600 төгрөг Үхрийн цул мах 5750 төгрөгөөс 6200 төгрөг болж тус тус нэмэгдсэн байна. Мөн "Алтан тариа" үйлдвэрийн гурилын үнэ нэг кг тутамд 60 төгрөгөөр нэмэгдсэн өртөгөөр худалдаж байна. Мөн сонгино кг тутам нь 100 төгрөгөөр нэмэгджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ