УИХ-ын гишүүн М.Батчимэгийн хаягийг хакердсан уу

УИХ-ын дарга хөдөө орон нутагт ажиллаж буй. Түүний багийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын гишүүд багтаж, парламентын баталсан хууль тогтоомжийг орон нутагт сурталчилж буй юм.
Харин олон нийтийн сүлжээгээр УИХ-ын гишүүн М.Батчимэг нарын гишүүд Вашингтонд цөмийн асуудлаарх хуралд оролцож, Монголд цөмийн хаягдал булшлах асуудал хөөцөлдөж явна гэсэн цуурхал тараад буй.
Үүнд М.Батчимэг гишүүн тайлбар хийжээ. Тэрбээр "Нэр нүүрээ нуусан Эрхэм Амарлин хэмээх фэйсвүүк хаягаас намайг болон зарим УИХ гишүүнийг Вашингтонд цемийн асуудлаарх хуралд оролцож Монголд цемийн хаягдал булшлах асуудал хөөцөлдөж явна гэсэн цуурхал нийгмийн сүлжээгээр түгээж байна. Миний еерийн фэйсвүүк хаягийг хакердаж шейр хийсэн бололтой байна. Монгол Улсад цөмийн хаягдал булшлахыг хориглох тухай хуулийг Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Энэ хуулийг батлах ёстой. Худал цуурхал тарааж нийгмийг хагалан бутаргах аливаа оролдлогод автахгүй байхыг зөв узэл бодолтой бүх хүнд хандан уриалж байна" гэжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ