Хур тунадас орохгүй

img

2016 оны дөрөвдүгээр сарын 02-ны 09 цагаас 21 цаг хүртэл:  Нутгийн баруун хэсгээр үүлшинэ. Баруун зүгийн нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 0-5 хэм, Алтайн өвөр говиор 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 7-12 хэм дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 7-9 хэм дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ