Үерийн улмаас 8000 хүнийг нүүлгэжээ

БНХАУ-ын өмнөд нутгийн Гуандун мужид үер буусаны улмаас 8000 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн талаар тус улсын Онцгой байдлын яамнаас мэдээллээ. Гэнэтийн байгалийн гамшгийн үеэр 150 мянган оршин суугч орон гэрээ алдаж, хохирол амссан хэмээн “Синьхуа” агентлаг цахим сайтдаа нийтэлжээ.
Аврагчид шуурхай ажилласаны үр дүнд 76 иргэнийг үерээс аварчээ. Үерийн улмаас хүний амь нас эрсдээгүй гэдгийг Гуандун мужийн захирагч баталсан байна.
Усны аж ахуйн дэд сайд Лю Нин “Ирэх тавдугаар сард хэд хэдэн мужид их хэмжээний хур тунадас орох магадлалтай байна. Мөн дөрөвдүгээр сарын дундуур нийслэл хотноо хур тунадас орох болно” гэж мэдэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ