Таны арьсанд ямар витамин дутагдаж байгааг “www.wikihow.com” сайт нийтэлжээ.
Алхам №1
Таны арьс хуурайших, дух болон хацарны хэсэг хуурайших, өнгөө алдах, хамар тослогдож, батга гарах нь элбэгшсэн бол А витамин дутагдсан гэсэн үг. Тиймээс та арьсаа эрүүлжүүлэхийн тулд луувантай хоол идэх, үрлэн А витамин уух, мөн усан А витаминээр арьсаа угаах хэрэгтэй.
Алхам №2
Арьс бүхэлдээ холцруутах, арьсны хөгшрөлт хурдан явагдах, арьс сулрах шинж тэмдэг илэрвэл С витамин дутагдсан гэсэн үг. Уг витаминыг дуслаар хийлгэх нь илүү үр дүнтэй. Мөн лимонтой нүүр цэвэрлэгчийг сонгохыг зөвлөж байна.
Алхам №3
Нүдний доогуур хөхрөх, үрчлээ үүсэх, уруул байнга хагарах, хацар сайртах зэрэг шинж тэмдэг илэрвэл танд Е витамин дутагдсан гэсэн үг. Та уг витамин ихээр агуулагдсан самар, цэцэгт байцаа, зөгийн бал зэргийг хүнсэндээ байнга хэрэглэ. Мөн Е витаминтай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөж байна.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |