Жагсаалын үеэр хүн дайрчээ

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Бельгийн нийслэл Брюссель хотноо дарааллан халдлага үйлдэж, 34 хүний аминд хүрсэн. Уг халдлагын дараа иргэд Брюссель хотноо жагсч, исламын шашинтнуудыг хөөн гарахыг шаардсан байна. Жагсаалд ойролцоогоор сая орчим иргэн нэгджээ. Мөн их, дээд сургуулийн оюутнууд уг жагсаалд нэгдээд байна. Тэгвэл өчигдрийн жагсаалын үеэр нэгэн жагсагч хүн дайрсан хэрэг гарсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Моленбеек дүүрэгт болсон жагсаалын үеэр “Audi” маркийн машинтай жагсагчид хориглосон тэмдгийг зөрчиж, зам гарч байсан 20 орчим насны эмэгтэйг дайрчээ. Жагсагчид хориотой тэмдгийг зөрчих үед цагдаагийнхан гурван удаа агаарт хий бууджээ. “Буун дуунаас айсан жагсагчид айсандаа хурдаа хэтрүүлэн эмэгтэйг дайрсан” хэмээн гэрчүүд мэдээлсэн байна. Эмэгтэй толгой болон хэвлий хэсэгтээ хүнд гэмтэл авчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ