Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

НМХГ-т

 

10.30 цагт  Экспорт импортын чиглэлийн хяналт шалгалтыг танилцуулах үйл ажиллагааны нээлт болно. Тус өдөрлөгийн үеэр импортын бараанд (хүнс, эм био бэлдмэл, ургамал хорио цээр, малын гаралтай бүтээгдэхүүн зэрэг) тавигддаг стандарт шаардлага, хяналт шалгалт, гарсан зөрчлүүдийн талаар нээлттэй мэдээлнэ.

 

Хэвлэлийн Хүрээлэнд

 

11.00 цагт Барилга хот байгуулалтын яам, ТОСК Түрээсийн орон сууцны бодлогодоо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дорд үзэж ялгаварлан гадуурхаж байгаа тул тэд нэгдэн тэмцэхээр болсон талаар мэдээлэл хийнэ.

 

“Mонгол ньюс” мэдээллийн төвд

 

11.00 цагт ”MONGOLIAN MINING” олон улсын уул уурхайн үзэсгэлэнгийн талаар хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

11.30 цагт Авто тээврийн салбарын төрийн бус байгууллагууд нэгдэж мэргэжлийн холбоо байгуулсан тухай болон тус салбарын өнөөгийн байдлын талаар мэдээлэл хийнэ.

 

Төрийн ордонд

 

11.40 цагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Mонгол улсын шилдэг аймгуудад Засгийн газрын шагнал гардуулна.

 

Үндэсний мэдээллийн төвд

 

12.00 цагт Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч, СГЗ Санжийн Пүрэвт туслах аяны тухай зохиолчид мэдээлэл хийнэ.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ