Маврики арлаас “МН370”-ийн хэлтэрхий олдов

img

Малайзын зорчигч тээврийн “МН370” онгоцны хэлтэрхий байх магадлалтай сэгийг өчигдөр Маврики арлын орчмоос олсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг хэлтэрхийг “Mourouk Ebony” зочид буудлын ажилтан олж, албаны хүмүүст хүлээлгэн өгчээ. Маврики арал нь Энэтхэгийн далайд орших жижиг арал юм. Онгоцыг Энэтхэгийн далайд сүйрсэн хэмээн таамаглаж, далайг 13 хувааж хайсан ч ямар ул мөр олоогүй билээ.

 

“Буудлын ажилчны олсон сэг “МН370”-ийнх байвал онгоц Энэтхэгийн далайд сүйрсэн нь баталгаатай болно” хэмээн Малайзын Тээврийн яамны хэвлэлийн албанаас уламжилжээ. Сэгийг Куала Лампур хотноо илгээсэн бөгөөд хариу ирэх долоо хоногт гарах гэнэ.

 

“МН370”-ийн жижиг хэсэг хэлтэрхий өнгөрсөн сард Мозамбик улсаас олдсон. Шинжилгээгээр уг хэлтэрхий “МН370”-ийнх болох нь тогтоогджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ