Нам эвслийн бүлгүүд хуралдахгүй

img

УИХ дахь нам эвслийн бүлгүүд хуваарь ёсоор өнөөдөр хуралдах ёстой ч маргааш нээлтээ хийх хаврын ээлжит чуулганы дараа хуралдахаар болсон байна. Хаврын чуулган нээлтээ хийсний дараа намын бүлгүүд хуралдаж, улмаар 14.00 цагаас эхлэн гурван байнгын хороо хуралдах аж. 

 

Маргааш бүлгүүдийн хуралдааны дараа Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо Их Эзэн Чингис хааны танхимд хуралдаж Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төсөл, ҮАБ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Батлан хамгаалах тухай, Зэвсэгт хүчний тухай, Цэргийн албаны тухай хуулийн төслийг тус тус шинэчилнэ. 

Мөн энэ өдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Төрийн болон албаны нууцын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэх аж. 

 

Харин Эдийн засгийн байнгын хороо мөн 14.00 цагаас Их жанжин Д.Сүхбаатарын танхимд хуралдаж Монгол Улсын эрдэнэсийн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ зарлагын асуудлыг хаалттай хэлэлцэх бол, НББСШУ-ы байнгын хороо В танхимд хуралдаж Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга болон дагалдан өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг тус тус хэлэлцэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hoool idya:
gtujjj
2016-04-04
Зочин:
shevetsar gurvan ulstai hil zalgadag uchraas toviig sahiad buruudchaagui
2016-04-04
Зочин:
mongol toviig sahival uls dotorh uls bolj baina gej gadaadiin ulsuud arga hemjee avna
2016-04-04