Хуйвалдааны бүлэглэлийн удирдагч нь Ц.Элбэгдорж

img

Гэрэл зургийг MPA.MN УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг мэдэгдэл хийлээ. Тэрбээр мэдэгдэлдээ: 

 

 

-Монголчууд маань хоёрхон сарын дараа сонголтоо хийх гэж байгаа. Маргааш хаврын чуулган эхэлнэ. Ийм хариуцлагатай цаг үед ард түмэндээ анхааруулж мэдэгдэхээс өөр аргагүй ийм нөхцөл байдалд хүрээд байгаа юм. Та бүхэн бүгдээрээ мэдэж санаж байгаа. Өнгөрсөн хавар, намрын чуулганаар Монголын төр маань үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадаж байгаа юу, УИХ-ын бие даасан байдал бодитойгоороо байна уу, үгүй юу. Ер нь Монголын төрийг хэн удирдаж байна вэ, Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудлаар хаалттай хуралдаан хийж, нэг сайн ярилцаад асуудлуудаа шийдье гэж удаа дараа хүсэлт тавьсан боловч хүлээж авсангүй. Тийм учраас энэ тухай нийт монголчууддаа хандаж, хаалттай чуулганаар хэлэх байсан зарим зүйлээ нээлттэй хэлэхээс аргагүй байдалд хүрлээ.

 

Удахгүй болох сонгуулиар хэрэг зохиож хүний хувь тавилангаар тоглодог хуйвалдагчид маань хэрээс хэтэрч, зохиомол магадгүй, тоглоомын УИХ-ыг бий болгох хуйвалдааны нөхцөл өнөөдөр бүрдчихээд байна. Өнөөгийн эдийн засгийн хямралт байдлын уг сурвалж нь шударга ёсны хямрал юм. Өнөөдөр Монголын төрд шударга ёсны хямрал нүүрлэсэн. Монголын төр хүчгүйдэж, Монголын төр сульдаж байгаа мэтээр харагдуулснаар цаад талд нь хуйвалдааны төр улам бүр хүчирхэгжээд байгаа. Эх орноо гэх сэтгэлгүй, ханаж цаддаггүй шуналтай хүмүүс төрийн эрх мэдлийг хувийнхаа явцуу зорилгодоо увайгүй ашиглаж Монгол хүн Монголдоо сайхан амьдрах хүслийг нугачин дарж Засгийн газрыг хүртэл огцруулж, төрөө хутган үймүүлж баялаг бүтээгчдээ айдас хүйдэст автуулж, хуулийн нэрээр шоронгоор далайлгаж, айлгаж мөнгийг нь, бизнесийг нь, лицензийг нь ил тод дээрэмдэж байна. Төрийнхөө төлөө ажиллаж байгаа төрийн албан хаагч хүртэл хэрэгтэн болж нэр хүнд, хувь тавилангаараа хохирч байна.

 

АН-ын хийсэн бүтээсэн бүхнийг үгүйсгэн харлуулж, "АН засаглаж чадахгүй байна. Хоорондоо хагараад ажил хийдэггүй нам юм" гэж харлуулах ажлыг зориуд санаатайгаар зохион байгуулсаар байна. Энэ хуйвалдаанд нэг хэсэг нь барьцаалагдчихсан байгаа. Сөрөг хүчин МАН чимээгүйхэн шиг гэтээд, баясаад сууж байгааг бүү март. Хуйвалдааны төр бүлэглэл үүсгэдэг, хууль хяналтын байгууллагыг бохир зорилгодоо ашигладаг цөөхөн хүн бүхий хонгилыг хууль хяналтын байгууллагад үүсгэсэн. Тэнд таалагдаагүй, барьцаалах боломжгүй, золиослох шаардлагатай хүмүүсээ ямар ч шударга ёсны хэмжүүр байхгүйгээр зохиомол хэрэг үүсгэн, ялтан хэрэгтэн болгож чадаж байна. Тэд ашиглах гэсэн зарим хүмүүсийн шийдвэр гаргах эрхийг нь сүрдүүлэн барьцаалаад сейфэнд хийгээд барьцаалагчихдаг болсон. Энэ хуйвалдагчид Монгол Улсын тусгаар тогтнолд аюул занал учруулах бүхий эрх мэдэлтэй болж хүссэн шийдвэрээ зоргоороо гаргадаг боллоо. Үүний нэг жишээ бол Шинэчлэлийн засгийн газрыг хуйвалдан огцруулж, Засгийг хууль бусаар авснаар харагдаж байгаа юм.

 

Энэ хуйвалдагчид ард иргэдийн амьдралд хэрэгтэй бүтээн байгуулалтын ажлуудыг гацааж, иргэдийнхээ төлөө ажилласан хүнийг ялтан болгож, иргэдийг өрөөр айлгаж, дуулиан шуугиан үүсгэж, хооронд нь талцуулан хагаралдуулж, санаатайгаар бүх зүйлийг эмх замбараагүй байдалд оруулж, эх толгой нь мэдэгдэхгүй байж байна. Монголын ард түмний баялгийг хуйвалдан мөлжиж, хүчирхэгжсэн бүлэглэл Монгол Улсыг маань хувааж эзэмших уйваагүй оролдлого хийж байгаад "битгий давар" гэж хэлэх цаг болжээ. Буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ гэдэг ардын зүйр үг бий.

 

Энэ бүхнийг удирдан зохион байгуулж байгаа хүмүүсийн нэгийг өнөөдөр би нэр цохон хэлэхээс өөр аргагүй боллоо. Хэдийгээр хүн бүхэн мэдэж байгаа ч гэсэн хэн ч тэр хүнийг зориглон нэрлэж чаддаггүй. Яагаад гэвэл тэр хүмүүсийн үүсгэн байгуулсан шударга бусын хонгилоос айдаг. Тэр хонгил руу чирэгдэхээсээ, хэлмэгдэхээсээ айдаг. Гэсэн ч би Монгол Улсынхаа эрх ашгийн төлөө хэлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Тэр хүн бол “Шударга байцгаая” гэж гарч ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон түүнтэй үгсэн хуйвалдаж, төрөөс төрсөн тэрбумтанууд энэ мэдэгдлийн араас ашиг хонжоогоо хувааж чадахгүй арсалдаж байгаа амин найзуудтайгаа намайг хамаатуулаад “Авлигатай тэмцэх ч амаргүй ажил. Авлигатай тэмцэх амаргүй ажилд саад учруулж байгаа” мэтээр ард түмнээс тусламж гуйж жүжиглэнэ гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна.

 

Миний өнөөдрийн мэдэгдэл амь нас ойр дотны хүмүүст минь болоод аюултай ч гэсэн айх зүйл алга. Ардчиллаа хамгаалж үлдэх цаг ирсэн. Ард түмэн айдас, талцлаасаа хагацах цаг болсон. Авлигачид худлаа ярьж, нөхдөө хорьж, намаа бутаргаж, улсаа түймэрддэг цаг дууссан.

 

Монголын заяа их юм. Монгол хүний ухаан уужим, хараа хол. Үеийн үед юугаа ч зориулахад бэлэн эх орончид байдаг учраас Монгол оршдог. Цаашид ч Монгол оршино. Үүрд оршин тогтнох болно. Шударга ёсны төлөөх тэмцэлд Ардчилсан намын гишүүд дэмжигчид, ард түмнээ уриалж байна. Шударга ёсыг жинхэнээр нь тогтоохын тулд би эцсээ хүртэл тэмцэнэ. Бидний Монгол үүрд бадраг гэлээ.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
БОЛЬЁ ООО
2016-04-06
Зочин:
Элбэгдорж ер лэгч та Баттулга Оджаргал 2 оор авсан зээлийг буцааж улсд оруул
2016-04-05
Зочин:
Элбэгээ авилгалтай хучтэй тэмцэх хэрэгтээ хагас дутуу тэмцээд байгаа учираас алдаад байна
2016-04-05
n:
AH iig dahij songoh uu? Elbegdorj, Bayartsogt terguutei ulsuud neriig ni dahij sehehgui boltol ni unagachihsan shdee.
2016-04-05
mmbo:
Дэнзэнгийн хадам аав Дэнзэнгээр далимдуулж тэрээс тэрсэн Тэрбумтан Н.Алтанхуяг. Охин, хvргэн, зэвлэх туслахтайгаа нийлж хэдэн зуун тэрбумыг идсэн ч УИХ-ын гишvvн гэсэн халхавчны доор нуугдаж байгаа. Авилгалын загалмайлсан эцэг Н.Энхбаярт АН-ын 20 жил бэлэглэсэн гэрээ хийж ардчилагчдын уурыг барж, УИХ Таныг огцруулсан шvvдээ Алтанхуягаа. Ичээч Алтанхуягаа авилгалын загалмайлсан эцгийн баруун гар хулгайч Алтанхуягаа.
2016-04-05
Зочин:
элбэгдорж бол үнэхээр аймшигтай хүн.өөрийн эрх мэдлийн төлөө хэнийг ч зольж чадна.үүнийг нь хамт зүтгэж байсан журмын нөхдүүд нь бүгд ярьдаг юм билээ.ганаа.мн сайт руу ороод судлаач ганхуягын нийтлэлийг уншаарай.
2016-04-04
Зочин:
Тэрээс хулгайлагч, Дэнзэнгийн хадам аав, Н.Энхбаярын суганы vc Н.Алтанхуяг
2016-04-04
иргэн:
Н.Алтанхуягыг дэмжиж байна. Энэ хүн л 2016 оны сонгуульд АН-ыг удирдаж, ялалт авчирч чадна..
2016-04-04
n:
AH iig dahij songoh uu? Elbegdorj, Bayartsogt terguutei ulsuud neriig ni dahij sehehgui boltol ni unagachihsan shdee.
Зочин:
Дэнзэнгийн хадам аав Дэнзэнгээр далимдуулж тэрээс тэрсэн Тэрбумтан Н.Алтанхуяг. Охин, хvргэн, зэвлэх туслахтайгаа нийлж хэдэн зуун тэрбумыг идсэн ч УИХ-ын гишvvн гэсэн халхавчны доор нуугдаж байгаа. Авилгалын загалмайлсан эцэг Н.Энхбаярт АН-ын 20 жил бэлэглэсэн гэрээ хийж ардчилагчдын уурыг барж, УИХ Таныг огцруулсан шvvдээ Алтанхуягаа. Ичээч Алтанхуягаа авилгалын загалмайлсан эцгийн баруун гар хулгайч Алтанхуягаа.
2016-04-04
Hhhhh:
Uls tur ediin zasgiin oligarhiudiig zailuulah n heregtei. Putin shig ajillah zorigtoi baih heregtei. Neg sain ceverlegee hiih n zub. Elbegdorjoo
2016-04-04
Зочин:
Авилгалтай тэмцэнэ гэж байхгүй юм байна юм нь илчлэгдээд ирэхээр муу элбэгээг хэдэн талаас нь боорлоод уналаа даа
2016-04-04
Зочин:
Elbegeeg naiz bayartsogt 1996-2000 onii hoorond GOK.d bhdaa ih hemjeenii avilgal avsan dorligjav 2iigoo ingej shuurhai horij shalgaad unenii ni olj shuuvel itgeh bolno, tegeegui tsagt chi bol hudalchaas hudalch mongoliin tuuhend bhgui aldartai yurunhiilugch bno.
2016-04-04
Hhhhh:
Ene avilagchdiig hoid urd hurchiin terguunuud chig hair nairgui ustgah estoi. Elbeegiin zuv. Nam hamasgui. Bitgii ergej buts.
2016-04-04
Иргэн:
Одоо арай ч дээ идэж уусан нь илэрхээр эцийн арга Энхбаярыг дуурайж бгаа юм бх даа.
2016-04-04
Зочин:
Монголын төр, засагт шүглэсэн муу муухай, шударга бус тогтолцоо, нам, төрийн байдлыг ард түмэнд нээлттэй ил тод гаргасан Н.Алтанхуягт баярлалаа. Монголчуудын дотор шударга ёсыг үгүйлэгч жирийн ард их бий.
2016-04-04
Зочин:
ичээчээ. үнэхээр жижигхэн гар шүү. хулгай дээрмийг чинь мэдэж бгаа шүү дээ.
2016-04-04
Зочин:
ичээчээ. үнэхээр жижигхэн гар шүү. хулгай дээрмийг чинь мэдэж бгаа шүү дээ.
2016-04-04
Зочин:
ashgyi dyygarch baina. zoboo .odoogiin zasag 2 zyil hiih gej baigyylagdsan.dybain geree baigyylah 5 n tolgoig shenhyad ogoh gej
2016-04-04
Зочин:
Чи авилгалтай тэмцэхийг юунд сааруулана вэ
2016-04-04
Зочин:
С, Баяр гэж зальтай хун жастын Батхуугээр маш их доллор зээлуулж аваад АНУ явсан Жаст Батхуу шоронд орсон одоо юу болж байгаа вэ
2016-04-04
Элбэгдоржид:
Авилгалыг цэцэглуулж дэвэргэсэн хун бол Оджаргал шуу ард тумэн мэдэж байгаа
2016-04-04
Novsh yumaa:
Elbegdorj novsh baijee olon jil bidnii tolgoig ugaaj baij dee
2016-04-04
Зочин:
Элбэгдорж авилгалтай сайн тэмцэж байгаа гэхдээ Энхбаярын гаргасан нь маш тэнэг уйлдэл болж уундээ ороогдоод шатаж байгаа
2016-04-04
Зочин:
Алтанхуяг харанхуй вжил хийсэн жаахан бодолтой ажиллах байлаа долоое буудлын Должин эмээгээс дор юм боллоо
2016-04-04
Зочин:
Барилгын компаниуд дампуурч байна тэд дандаа муу аргаар ажиллаж байсан учир бурхан цээрлуулэ байна тэд байрны унээ буулгаад оруулсан анхны хэрэнгээ буцаагаад хурдан авсан бол болох байлаа гэтэл засгаас импотекийн зээл хучээр олгож байгаа учираас унээ буулгахгуй шуналтаж байгаад шатаж байна энэ бухэнд засаг буруутай Алтанхуяг , Батууд 2 ах дуу найз хамаатан саднаа улсад шахсаар дампуурч байгаагаа хулээх хэрэгтэй
2016-04-04
Зочин:
Эдийн засаг ингэж дор орхыг чи санаачилсан хэдэн зам барьсан энэ чинь 3 жилийн дараа там болно эндээс доллор олохгуй нефтийн компаниуд авсан татаасаа доллор болгож аваад гадаадад банканд хажаглуулсан ундэсний уйлдвэрлэл гэд авсан дэмжлэгийн зээлийг авсан компаниуд эргуулж огохгуй
2016-04-04
Хараа:
Дэмжиж байна
2016-04-04
Зочин:
umnii une nemsen gar shuu chi
2016-04-04
dgdg:
Ingej helekh hun AN dotor daanch bakhgui baisan yum Uvs hun tuldaa zorig gargalaa daa
2016-04-04
Зочин:
Хорвоод хоосон ирээд хоосон буцна гэдгээ мэдэхгүй луйвардчид хоорондоо алалцаж байна аа.
2016-04-04
Erdene:
Altankhuyag buteen baiguulalt khiisen, gekhdee Erdenes Tavantolgoi deer mash tom aldaa garj ulmaar ediin zasgiin khyamralyn undsen suuriig tavisan.... KHet uuruu bie ee tooj toiron khureelegchdiinkhee ugend tolgoigoo erguulsen shuu dee!!!!
2016-04-04
bgaaa:
Uls ornd heregtei chuhal asuudald hamtran yariltsaad neg bag bolj ajilah ni chuhal shuudee. Yag yun deer huivaldaad bgaag il gargaad helchuul saihan bhiimaa. Uls orondoo gavya hiisen tuuniigee edel gai hiisen bol bas tuuniigee uureh uchirtai. Buruu zuil hiisen bol gemee uureh ni unend niitsene shuudee. Herevzee ebee maani uneneesee huivaldaaniig zohion baiguulan ter ni mgl gedeg ulsiin ereh ashigt notstoi hohirol uchiruulsan bol shiitguuleh l uchirtai. Ene ni notlogdohui bol hils hereg bolno shuudee.
2016-04-04
mmiatav sansar:
Altanhyjg ene yildlee ogccroh yedee hiih baisan wm.magadgyi ardchillaliin ner hyndiig bodson baih.
2016-04-04
xariulagch :
elbegee odoo boliochee S Bayartaigaa niilj Enxbayariig shorooduulsan odoo MMS tei MAN iin luiwarchidtai niilj mongoloo zarj duuslaa ch dee Nogoo Zorigiin xereg yasan bas l xuiwaldaan xeweeree l bgaa Bayartai xiisen toxiroo sh dee odoo daraagiin eronxiilegch Bayar ch dee Elbegee albaar AN aa muuxai xaragduulax ajlaa exleed l yawj bgaa shuu
2016-04-04
Түүхээ сана:
Алтанхуяг Элбэгдоржийн ажлыг харьцуулаарай Сонгуульд олон ялалтыг Алтанхуяг АНд авчирсан бол Элбэгдорж ялагдуулж байсан АН ыг хүнд үед Алтанхуяг голомтоо сахисан.Элбэгдорж Америк руу Гарвардад сурахаар зугтсан.Алтанхуяг ерөнхий сайд болсоны маргааш Чингис бонд оруулж 1 долларыг 20000 төгрөг хүргэхгүй хамгаалсан бол Элбэгдорж бонд идсэн бондын өрөнд оруулсан сайд нар давхар дээл өмссөн гэж огцоруулахаар гүтгэсэн.Элбэгдоржийн хуйвалдагчид тушаал гүйцэтгээд шагналд нь давхар дээл өмссөн сайд болсон
2016-04-04
Зочин:
Худлаа ШАА . . . Өөрийгөө ХҮЧЭЭ . . . Ялаа ҮҮР . . .
2016-04-04
yншигч:
Харин тиймээ, хэлээд юухэв.
2016-04-04
Зочин:
unen unen altankhuygiig demjij bna zuvxun ene tal deer
2016-04-04
Зочин:
Hulgaich nariin arga aa gej.,. Uls torjuulne. Gehdee naad arga chine yavuurgui bolson altsanhuyagaa. Enhbayar hereglechisen. Génko amjilt olohgui bna. Oor yum bodoj oloochee durakaa
2016-04-04
zochin:
ard tumen har tsagaaniig yalgahtaigaa baigaa Elbegdorjiin ued Mongol toriin uil ajillagaa uneheer naws unasan Gazar nutag min ch hariinhand ochood duuslaa bur gadaadiin luiwarchid eh orniig ni ard irgedtei ni olon ulsiin shuuhed ogch ochnoon or nehej baidag bolloo hen buruutai we medeej elbegdorj
2016-04-04
Зочин:
Ийм ч юм болох болов уу гэж бодож байсан юм аа одоо цөмөөрөө сууж байгаад ТӨРИЙН ХАР ХАЙРЦАГ-ны бодлогоо нухацтай хийхгүй бол гадны өгөөш болох нь байна ш дээ. За яахав та бүхэн буугаад явлаа гэж бодий хааны алба халаатай гэдэг шиг ард нь хэн үлдэх үү АРД ТҮМЭН үлдэнэ. Алтанхуяг гуаг дэмжиж байгаа та хэт их алсыг хараад байна одоо бүү хар өнөө маргаашаа л хар тэгэхгүй бол таныг газарт гишгүүлэхгүй нь байна шүү.
2016-04-04
Эзэн:
Эдийн засгийг онхолдуулсан жолооч нь Алтанхуяг ш дээ...
2016-04-04
Зочин:
Элбэгдоржийг хугацаанаас нь өмнө татъя.Ардаа боддоггүй ааваар яах юм бэ!!!
2016-04-04
Зочин:
Алтанхуяг гишүүнд баярлалаа.Өөрийн аюулгүй байдалд анхаарах хэрэгтэй шүү
2016-04-04
Зочин:
Hulgaitai hulgaichtai gants temtsej bui Elbegee huugee demjinee hooo
2016-04-04
зочин:
АЛТАНХУЯГЫГ ДЭМЖИНЭЭ ЭНЭ ХҮНИЙГ ЯАГААД ЕРӨНХИЙ САЙДААС ОГЦОРУУЛАВ. ҮҮНЭЭС ХОЙШ ЭДИЙН ЗАСАГ БҮР Л УНАЛТАНД ОРСОН. ЭДИЙН ЗАСГИЙГ УЛАМ УНАГАХ ХЭНД АШИГТАЙ ВЭ. БҮЛЭГЛЭЛД АШИГТАЙ. ЭЛБЭГДОРЖ ОДОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ. ЭЛБЭГДОРЖЫГ МАШ ИХ ДЭМЖДЭГ БАЙСАН. СОНГУУЛИЙН АЖИЛД НЬЧ ЯВЖ БАЙСАН. ЭНЭ ХҮН ЯРЬДАГ ШИГЭЭ БИШ ЮМ БИЛЭЭ. МОНГОЛЧУУДАА АЛТАНХУЯГЫГ ДЭМЖИХ ХЭРЭГТЭЙ.
2016-04-04
Зочин:
92.105.32.115 chi bitgii elbegeegee umuuruud bai
2016-04-04
88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-04
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-04
Good:
Хүргэн Дэнзэнгээр дамжуулж улсын хөрөнгийг цохиж байгаад баригдсан Алтанхуяг шударга ёсны тухай яаж ичихгүй ярьж чадаж байна аа! Хуйвалдагчид байна л гэх юм тэднийгээ бүгдийг нь нэр устай хэлээчээ Элбэгдорж гэмт хэргийн толгойлогч юм бол түүний багт танай намынхан байдаг биздээ! Улс орон дампуурлаа гэсэн мөртлөө АН-ын их бүтээн байгуулалтыг үгүйсгэлээ гэх юм бүтээн байгуулалт хийсэн улс дампуурдаг юм уу! Нэг л их шударга дүр эсгэсэн царай гаргаад Дэнзэн нарын ард нуугдсан авилгач бол Алтанхуяг мөнөөс мөн.
2016-04-04
Зочин:
Угаасаа та нар иым л заваан новшнууд шдээ. Харин чи Ерөнхий сайд байхдаа наад үгээ хэлэхгүй яасан юм бэ.
2016-04-04
yншигч:
Харин тиймээ, хэлээд юухэв.
Зочин:
Éne nuhur yagaad sandraad bna? Gansuh chinii omnoos suuj bga sh dee. Odoo oor omnoos chine suuh hun oldohgui ee
2016-04-04
Зочин:
Hulgai toirood evlerch bolohgui baihaa. Hulgaich nariin zurhend orson Eronhiilogchoo demjinee.
2016-04-04
Зочин:
Zasgaa tsagaan yund sandran ve. Hulgai hiihee l bolichih
2016-04-04
Зочин:
Zadgai tsagaa yund sandrana ve. Tsaad Elbegee chine hulgai hiideg hund durgui sh dee. Hulgai hiihee l bolichih
2016-04-04
Иргэн:
Тэвчихээ болисон ард түмний үгийг төлөөлөн ил тод хэлсэн Алтанхуяг сайддаа баярлалаа, бас өмнөөс чинь айж байна. Ард түмэн монгол улс арай бүтэхгүй хүнээр толгойлуулаад байгаагаа мэддэг мөртлөө хэлэх хүч нь бөгөөд эрх мэдэл нь хүрэхгүй байсан юм. Дотор нь ажиллаж байгаа их хурлын гишүүн хүн ингэж тэвчихээ больдогыг үздэг цаг ирдэг л юм байна. Урьд урьдын ерөнхийлөгчдөөс хамгийн хүн муутай ба ард түмнээ сөхрүүлсэн хүн монголын төрд байгаагүй шүү. Нэгдэн нийлж ерөнхийлөгчийг суудлаас нь буулгаж хариуцлага үүрүүлэх цаг нь болсон. Дэмжиж байна. АН бол шударга гишүүдийн нам гэдгээ харууллаа, монголын ардчилал мандтугай.
2016-04-04
bid:
huuh sain baina Altanhuyagaa. Demjij baina shuu
2016-04-04
Зочин:
SAIN BA DEMJIJ BA ELBEGDORJIIG ZAILUUL
2016-04-04
Зочин:
Өөрийнхөө жонхууруулсан бантанг Эбэ дээ наачихсан байхын. Сайн тал нь төр, төрийн ажлыг нурааснаа хүлээн зөвшөөрсөн байна. Өнөөгийн уналтын хариуцлагыг Алтанхуяг хүлээх ёстой. Тэр энхийн цагаанитагтаа ыиш шүү, ард түмээн
2016-04-04
Зочин:
sain baina,zorigtoi um
2016-04-04
Зочин:
sain baina,zorigtoi um
2016-04-04
sanzau:
Санал нэг байна. Хулгайч Бхяр, Бадамжунай гээд аймййр нөхдийг хаацайлаад ажил хийсэн хүмүүсийг барьж хориод дарамтлаад байдаг ЕРӨНХИЙЛӨГЧ өөр ч яах юм бэ.
2016-04-04
h:
Ийм ч юм болох болов уу гэж бодож байсан юм аа одоо цөмөөрөө сууж байгаад ТӨРИЙН ХАР ХАЙРЦАГ-ны бодлогоо нухацтай хийхгүй бол гадны өгөөш болох нь байна ш дээ. За яахав та бүхэн буугаад явлаа гэж бодий хааны алба халаатай гэдэг шиг ард нь хэн үлдэх үү АРД ТҮМЭН үлдэнэ. Алтанхуяг гуаг дэмжиж байгаа та хэт их алсыг хараад байна одоо бүү хар өнөө маргаашаа л хар тэгэхгүй бол таныг газарт гишгүүлэхгүй нь байна шүү.
2016-04-04
Зочин:
Ийм ч юм болох болов уу гэж бодож байсан юм аа одоо цөмөөрөө сууж байгаад ТӨРИЙН ХАР ХАЙРЦАГ-ны бодлогоо нухацтай хийхгүй бол гадны өгөөш болох нь байна ш дээ. За яахав та бүхэн буугаад явлаа гэж бодий хааны алба халаатай гэдэг шиг ард нь хэн үлдэх үү АРД ТҮМЭН үлдэнэ. Алтанхуяг гуаг дэмжиж байгаа та хэт их алсыг хараад байна одоо бүү хар өнөө маргаашаа л хар тэгэхгүй бол таныг газарт гишгүүлэхгүй нь байна шүү.
2016-04-04
Зочин:
Мужик есть мужик. Урагшаа зөв дэмжицгээе
2016-04-04
Zochin:
Uneheer zorigtoi zuv helsen bna, taniig demjij baina.
2016-04-04
Зочин:
ZOB OO TA ODOO DUUGARCH EHEL
2016-04-04