Өнөөдөр болох үйл явдлын тойм

img

ЗДТГ-ын А танхимд

 

10.00 цагт Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан эхэлнэ. Хуралдаанаар Алтай хотхоны замыг дунд голын автозамтай холбосон гүүр барих концессын гэрээ байгуулах тухай, Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох тухай, нийслэлийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ.

 

“Шангри Ла”  зочид буудалд

 

10.00 цагт АНУ-ын Элчин сайдын яам, Номхон далайн цэргийн командлал болон ОБЕГ-аас “Говийн чоно- 2016” гамшгийн хор уршгийг арилгах олон улсын дасгал сургууль, туршлага солилцох сургуулилтын талаар хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

 

Үндэсний мэдээллийн төвд

 

11.00 цагт Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос Бензин шатахууны үнийн асуудлаар, Монгол хүний эрүүл мэндийг 30 гаруй тэрбум төгрөгөөр баталгаажуулах боломжийн талаар мэдээлэл хийнэ.

11.30 цагт Иргэдийн шударга шүүх ТББ-ын дэргэдэх Хараат бус залуучуудийн холбооноос “Ариун төр ариун талбай” олимпийн баг тамирчдаа дэмжих төслийн аяны талаар мэдээлэл хийнэ.

 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд

 

12.00 цагаас  Дээрмийн гэмт хэргийн талаар мэдээлэл хийнэ.

 

ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд

 

14.00 цагаас "Мэдээллийн цаг" хуралтай.

 

Төрийн ордон А танхимд

 

15.30 цагаас Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Дэлхийн Улаан загалмайн байгууллагын тэргүүнийг хүлээн авч уулзана.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ