“Их 7”-ын сайдууд Хирошимад уулзана

Дэлхийн хүчирхэг эдийн засагтай долоон гүрэн буюу “Их 7”-ын Гадаад хэргийн сайд нар энэ сарын 10, 11-ны өдрүүдэд Японы Хирошима хотноо уулзахаар болсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Жилийн дараа зохион байгуулагдаж буй уг уулзалтын үеэр сайдууд Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, Өмнөд Хятадын тэнгисийн асуудал болон газар нутгийн маргааны талаар хэлэлцэхээр болсон байна.
Японы Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ёшихидэ Суга “NHK” агентлагт “Бид эдгээр асуудлаар хэлэлцэхээс гадна Ойрхи Дорнодын орнуудад үүсээд буй хямрал болон Азийн орнуудыг заналхийлж магадгүй хэт даврагчдын асуудлаар хэлэлцэнэ. Мөн хөтөлбөрийн дагуу Украины хямралын асуудал, тус улсад үзүүлэх мөнгөн тусламжийн асуудлаар ярилцахаар төлөвлөсөн” гэж ярьжээ.
Сайдууд уулзалтын төгсгөлд ирэх тавдугаар сард Мие мужид зохион байгуулагдах удирдагчдын дээд хэмжээний уулзалтаар яригдах асуудлыг хэлэлцэх гэнэ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ