Вьетнамд жирэмсэн эх зикагийн халдвар авчээ

Латин Америкийн орнуудад дэгдээд буй зика вирус Вьетнам улсад бүртгэгдсэн талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Шинжилгээгээр хоёр хүн халдвар авсан нь илэрчээ.
Эмч нар 32 мужид халдвар авсан байх магадлалтай 1215 хүнээс шинжилгээ авснаар хоёр хүнд зика вирусын халдвар илэрсэн байна. Иргэдийг тусгаарласан бөгөөд нарийн шинжилгээ авч байгаа гэнэ.
64, 33 настай хоёр эмэгтэй халдвар авчээ. Зика вирусын халдвартай 33 настай эмэгтэй нь жирэмсэн гэнэ.
Халдвар авсан эхээс мэндэлсэн хүүхэд жижигхэн толгойтой мэндэлж байгаа билээ. "Жирэмсэн эхийн биеийн байдал тааруухан байгаа" хэмээн албаны хүн мэдээлэв. Уг вирусын халдвар 61 оронд бүртгэгдсэн байна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ