“МITT” үзэсгэлэнд Монгол Улс оролцов

ОХУ-ын нийслэл Москва хотод өнгөрсөн сарын 23-26-ны хооронд “МITT” олон улсын үзэсгэлэн 23 дахь удаа зохион байгуулагджээ. Эл үзэсгэлэнд Монгол Улс анх удаа оролцож аялал жуулчлалын салбараа сурталчилсан байна.
Дэлхийн 85 орны 2000 гаруй аялал жуулчлалын байгууллага улс, хот, аяллын бүтээгдэхүүнээ танилцуулсан тус үзэсгэлэнд Монгол Улсаас Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “МИАТ” ХК, “Нью Жуулчин” групп оролцсон байна. Үзэсгэлэнгийн үеэр нийслэлийн Аялал жуулчлалын газар хот орчмын аяллын үзмэрүүдийг танилцуулжээ. Түүнчлэн “МИАТ” ХК Москва-УБ-Москва болон Улаанбаатараас эхлэлтэй олон улсын нислэгүүд, “Нью Жуулчин” групп "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн хүрээнд зохиогдох соёлын аялал жуулчлалын арга хэмжээг онцгойлон сурталчилсан байна.
Үзэсгэлэнд 32,000 гаруй мэргэжилтнүүд оролццсон аж. Үүний 54 хувь нь аяллын агентлаг, 21 хувь нь тур оператор, 9 хувь нь байр сууцны үйлчилгээ эрхлэгчид, 8,4 хувь нь мэдээллийн технологи, тээврийн компанийн төлөөлөгчид байжээ.
Нийслэлийн аялал жуулчлалын газраас энэ онд хөрш орноос ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилгоор ХБНГУ, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон улсадзохиогдох олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд оролцохоор төлөвлөсөн байна.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ