Исландын Ерөнхий сайд Сигмундур Ганнлагсон хууль бус оффшор дансны асуудлаас болж огцорсон талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Эрэн сурвалжлах олон улсын сэтгүүлчдийн нийгэмлэг буюу “ICIJ” олон нийтэд дэлгэсэн баримтууд дунд Ерөнхий сайдын нэр холбогдсоноос исландчууд түүнийг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн үзэж огцрохыг шаардсан билээ.
Сайдыг эхнэртэйгээ хамт хууль компани байгуулж, татвараас зайлсхийсэн хэмээн буруутгасан байна.
Ганнлагсон парламентад үг хэлснийхээ дараа хэвлэлийнхэнд огцорч буйгаа зарлажээ. Тэрбээр огцорч буй шалтгаанаа тайлбарлаагүй ч өөртэй нь холбоотой гэгдээд буй оффшор дансны асуудлаар “Надтай ямар ч холбоогүй” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
Уншиж байна |