Ж.Батсуурь ба бусад

img

Сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид тойрог тойрогтоо тодорсоор байна. Зарим нь ч нэр дэвшигчийн мандатаа албан ёсоор аваагүй байгаагаас бус намаа төлөөлөн өрсөлдөх нь тодорхой болжээ. Саяхан Ерөнхий сайд ажил үйлсээрээ тэргүүлсэн шилдэг аймгуудад өргөмжлөл гардуулсан. Шилдэг аймаг өргөмжлөлийг сүхбаатарчууд 4 дэх удаагаа хүртэж байна. Өнгөрсөн найман жилд Ж.Батсуурь Засаг даргаар ажилласан хугацаандаа Сүхбаатарыг тэргүүний жишиг аймгийн хэмжээнд хөгжүүлж чадсан. Тиймээс энэ удаад   сонгуульд нэр дэвшихэд түүнтэй арсалдах эрхэм АН-д байхгүй. Өмнөх 2012 оны УИХ-ын  сонгуулиар нэр дэвших нөхцөл бүрдсэн байсан хэдий ч Зам тээврийн сайд М.Зоригт намдаа нөлөө бүхий тул түүний өмнүүр хөндөлссөн. Өнгөрсөн сонгуулиар М.Зоригт гишүүнийг ялалт байгуулахад Ж.Батсуурийн нөлөө ч байсан гэдэг. Хөгжлөөрөө хоцрогдсон Сүхбаатар аймагт барилгажилт, дэд бүтэц тавьж, бүтээн байгуулалт өрнүүлж чадсан шилдэг жишээг АН-ын удирдлагууд ч өөрсдөдөө татан дурддаг. Харин энэ удаад М.Зоригт гишүүн Сүхбаатартаа дахин нэр дэвших санаархал байвч намаасаа дэмжлэг авахгүй нь тодорхой болсон.  АН ч  Ж.Батсуурьт Сүхбаатарын мандатыг өгнө.

 

УИХ-ын сонгуулиар АН-аас Сүхбаатар аймагт нэр дэвшин өрсөлдөх эрхмээр Ж.Батсуурь баараггүй тодроод байгаа аж. Ер нь бусад улс төрийн намуудаас нэр дэвшигчдийн хувьд Ж.Батсуурь хүчтэй өрсөлдөгч. Тиймээс ч түүнтэй эн зэрэгцэх өрсөлдөгчийг Сүхбаатарт  гаргаж ирэхээр намуудын дотор ч хүчтэй яригдаж байгаа сэдэв.

 

МАН-аас Монголбанкны дэд Ерөнхийлөгч Б.Жавхланг анх ажлаа хүлээлгэн өгөхөд Сүхбаатар аймагт нэр дэвших гэж байсан боловч эдүгээ Дархан-Уул аймагт нэр дэвшихээр бэлтгэлээ базааж байгаа сурагтай. Тиймээс тус аймгаас хоёронтоо УИХ-д сонгогдож, өмнөх сонгуулиар өвдөг шороодсон УИХ-ын экс гишүүн Р.Будыг МАН-аас нэр дэвшүүлэх магадлалтай байна.  

 

Харин МАХН-аас УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улааныг нэр дэвшүүлэх сураг байна. Ч.Улаан гишүүн хувьд  өмнө нь Сүхбаатар аймаг өөрийн нь тойрог байсан үе бий. Гэхдээ МАХН бусадтай эвсэл байгуулан оролцвол тус аймагт ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, Сүхбаатар аймгийн МУНН-ын дарга М.Ариунбат нар нэр дэвшиж магадгүй гэсэн таамаглал байна.

 

Ирэх сонгуулиар зарим нам их эвсэл болон өрсөлдөхөөр яригдаж байгаа. Ямартай ч одоогийн байдлаар Сүхбаатар аймагт нэр дэвшин өрсөлдөх эрхмүүд, аль нам эвсэл байсан “Ж.Батсуурь ба бусад” гэсэн өнгөтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргын рейтинг өндөр  явна. Өрсөлдөгч хэн ч байсан басч болохгүй гэдэг. Дээр нь АН-ын дотоод зөрчил, хагарал энэ эрчээрээ үргэлжвэл намаасаа нэр дэвшигчийн рейтинг ч сөргөөр нөлөөлөх магадлалтай. Ер нь ч ирэх сонгуулиар хэнийг төрд элчээ болгон илгээх нь наран мандах нутгийнхны сонголт л доо.

 

Н.Энхлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Haha:
Sukhbaatarchuud Batsuuriig devshuulvel Aimag ni suurekh yum bishuu Devshuulekhguigeer Zasag dargaar uldeevel yamar ve
2016-04-07
hh:
hghg
2016-04-06
0000:
НАМ ХЭМЭЭХ ХУЛГАЙЧ НАРЫН БАГУУЛАГААС НЭР ДЭВШҮҮЛСЭН ХҮНИЙГ Л СОНГОХ ЮМ БОЛ АРД ТҮМЭН ТӨЛӨӨЛӨӨ ӨӨРӨӨ СОНГОХ ҮНДСЭН ХУУЛЬ ГУУЛЬ БОЛОЖ ХЭН ИХ МӨНГӨ НАМАД ТӨЛӨЖ НЭР ДЭВШЭХ ЭРХ ОЛСОН ХЭН НЭГ ХУЛГАЙЧЫГ АРД ТҮМЭН СОНГОХ ХЭРГҮҮ ЭНГЭЖ СОНГОСООР МОНГОЛ ТӨР ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН АЛУУРЧАН НАРЫН ТӨР БОЛСОН ОДОО АРД ТҮМЭН ДАХИН СОНГООД БАЙХ УУ ҮГҮЙ БОЛ БОЛХУУ
2016-04-06
Зочин:
ЗД улс төрийн албан тушаал
2016-04-06
х:
6 сарын өмнө ажлаа өгөх ёстой биз хуулиараа бол. тэхээр Батсуурь дэвшихгүй гэсэн үг биз дэ
2016-04-06
Зочин:
ЗД улс төрийн албан тушаал
Зочин:
tsaana chin enerji sesurs uurhain olborloltiin talbain hyazgaarlah huul baihguig ashiglaj oroo darhaar gereeg oorchilj baina
2016-04-06
зочин:
АВЛИГ АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ НОЦТОЙ ЗӨРЧСӨНИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА ШАЛГАЛТААРАА ТОГТООН ЦАГДАГГГАСС ХАЛСАНЫГ ХҮНИЙГ ЗАСАГ НОЁН БАТСУУРЬ ТӨРИЙН ОДОН ТОДОРХОЙЛОН ТӨРИЙН ОДОНГООР ШАГНУУЛЖ ТЭР ОДОНГОО ӨНГӨРСӨН ЗУН НААДМААР АВЛИГ АШИГ СОНИРХОЛЫН ХУЛЬ ЗӨРЧИЖ ТӨРИЙН ЛАБАНААС ХАЛАГДСАН ХҮНДЭЭ ГАРУУЛАН ӨГЧ БАЙГАА ДҮР ЗУРАГТАЙ НЭВТЭРҮҮЛЭГ ОРОН НУТГИЙН ХЭВЛЭЛЭЭР МЭДЭЭЛЭГДСЭН АРДЧИЛСАН НАМЬ ТҮҮНИЙ ГИШҮҮД ДЭМЖИГЧ БОЛОН ШУДАРГА БАЙЯ ГЭД ЭГ ЕРӨНХИЙЛӨГЧ ЯМАР ХҮН ВЭ ГЭДГИЙГ АРДЧИЛСАН АМЫН ДАРГА АСАН ХҮН ХЭВЛЭЛЭЭР МЭДЭЭЛСЭН АВЛИГА АШИГ СОНИРХОЛЫН ХУУЛЬ ЗӨРЧВӨЛ ТӨРИЙН ОДОНГООР ШАГНУУЛДАГ ЖИШГИЙГ БАТСУУРЬ АНХ УДАА СҮХБААТАР АЙМАГТ ТҮГЭЭЖ АНХДАГЧ БОЛСОН ТҮҮХЭНД БИЧИГДЭХ ЧУХАЛ БАРИМТ
2016-04-06
Зочин:
huviaraa setgegdel ustgagch gej bii bolgo
2016-04-06