Азийн контентоор төрөлжсөн “Asian box” суваг нээгдлээ

img

 

Дэлхийн зах зээлд телевизийн салбар улам бүр хүрээгээ тэлж нийгмийнхээ эрэлт хэрэгцээнд нийцсэн контент үйлдвэрлэлийг хөгжүүлж байна. Энэхүү жишгийг даган Монголын телевизийн салбарт нэгэн шинэ суваг нээлтээ хийлээ. Азийн улсуудын кино урлаг болон бусад салбарын мэдээ, мэдээллийг цаг алдалгүй дамжуулж үзэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн чанартай контентуудыг хүргэх зорилттой “Asian box” киноны төрөлжсөн суваг ийнхүү үзэгч та бүхэнтэй учран золгож байна.

 

            Энэхүү сувгаар БНСУ, Япон, БНХАУ гэх мэт кино урлагийн хөгжлөөр тэргүүлэгч орнуудад бүтээгдээд Азид төдийгүй Европын улс орнуудад цацагдаж үзэгчдээс хамгийн өндөр үнэлгээ авсан кино уран бүтээлүүдийг хүргэхийн сацуу Азийн улс орнуудын соёл заншлыг харуулсан сонирхолтой нэвтрүүлгүүдийг бэлтгэн хүргэх юм.

 

 

            Киноны төрөлжсөн хэмээх тодотголтой тус сувгаар олон төрлийн киноноос гадна гадаад хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх Солонгос, Хятад хэлний алсын зайн сургалтуудыг цацах учир гадаад хэл сурах, хилийн чанадад амьдрах зорилготой хэн бүхэнд ихээхэн ач холбогдолтой хөтөлбөрүүд болох юм. Гадаадад сурах хүсэлтэй хүмүүст тухайн орныхоо соёл, ёс заншлыг сайтар судлах шаардлага бий болдог. Тиймээс үзэгчиддээ зориулан Азийн соёл урлаг, дуу хөгжим, ёс заншлыг таниулан мэдүүлэх зорилготойгоор төрөл бүрийн хоол хийх арга, хоолны соёлын талаар сонирхолтой нэвтрүүлгүүдийг долоо хоног бүр бэлтгэн хүргэнэ.

 

 

            Мөн Азийн орнуудад дуу хөгжим, урлаг соёлын салбар өдөр ирэх тусам өргөжин хөгжиж дэлхийн түвшинд эн зэрэгцэн өрсөлдөж байгаа билээ. “Asian box” суваг ч тэдний тоглолт, дуу клип, шинэ соргог мэдээ мэдээллийг цаг алдалгүй дамжуулж үзэгчдийнхээ эрэлтэнд нийцүүлэхээр шуурхай ажиллаж байгаа юм.

 

            “Asian box” суваг 4-р сарын 4-нд албан ёсны нээлтээ хийсэн бөгөөд энэхүү сувгийг юнивишний 809, скаймедиагийн 24, Сансар HD-ийн 309, MNBC-ийн 45, DDISH-ийн 42, Сансар MDHS-ийн 11, Нэшнлийн 59-р сувгуудаар тус тус хүлээн авах боломжтой. Бүх насны үзэгчдэд зориулсан контентыг хамгийн өндөр чанартайгаар албан ёсны эрхтэй танд хүргэх суваг бол “Asian box”. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

monhsuvd:
Narnii ur sadiig 1-dugeer angias n ehlej uzej chadaagui 1-dugeer angias nehlej uzmeer bna.
2016-07-15
Зочин:
Zailj uz adgiin solongos kinonuud
2016-04-06