Ерөнхийлөгчөөс буугаад лам боллоо

img

Мьянмар улсын Ерөнхийлөгч асан Тейн Сейн өчигдөр улс төрийн амьдралаас холбоогоо тасалж буйгаа мэдэгдэж, шинэхэн төрийн тэргүүн Тин Чод бүх эрх мэдлээ шилжүүлэн өгчээ. Уг ёслолын дараа Ерөнхийлөгч үсээ хусч, сүмд шавилан суухаар болсноо зарласан тухай “TASS” агентлаг мэдээллээ.

 

“Ерөнхийлөгч тав хоногийн хугацаанд “Дамма Дипати” сүмд шавилан сууна” хэмээн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлжээ. Тэрбээр энэ хугацаанд үргэлжлүүлэн сүмдээ шавилан суух уу эсвэл энгийн амьдралд орох уу гэдгээ шийдвэрлэх гэнэ.  

 

Энэхүү үйл явдалтай зэрэгцэн Ан Су Сан Чи Ерөнхий сайдын албан тушаалтай эн тэнцэх Төрийн зөвлөх гэх албан тушаалаа хүлээн авчээ.

 

Нобелийн шагналт Ан Су Сан Чигийн тэргүүлсэн “Ардчиллын төлөөх үндэсний лиг” нам парламентын сонгуульд ялалт байгуулж, олонх болсон билээ. Тус намын гишүүн Тин Чон төрийн тэргүүн болсноор хагас зуун жил үргэлжилсэн цэргийн дэглэм эцэслэжээ.

 

Мьянмар 1974-1988 оны хооронд таван төрийн тэргүүн сольсон билээ. 1988 онд сонгогдсон Маунг Муангийг ард түмэн суудлаас нь түлхэн унагаасны дараа Тейн Сейн тус улсыг удирдах болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Партизаан:
Манай ерөнхийлөгч яах ют бол хөл нь гозойх юм биш биз.
2016-04-07
zochin:
manaih yah bol
2016-04-06