Төсвийн захирагч нар хангалтгүй үнэлгээ авчээ

img

Сангийн яамнаас төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2015 оны худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд үнэлгээ өгчээ. Үнэлгээнд хамрагдсан төсвийн ерөнхийлөн захирагч нараас нэг хүн 90-100 оноо буюу маш сайн үнэлгээ авсан байна. 

 

Хоёр төсвийн ерөнхийлөн захирагч 80-89 оноо буюу “сайн”

22 төсвийн ерөнхийлөн захирагч 60- 79 оноо буюу “хангалттай”

14 төсвийн ерөнхийлөн захирагч 40-59 оноо буюу “хангалтгүй”

4 төсвийн ерөнхийлөн захирагч “муу” үнэлгээ авчээ. 

 

Төсвийн ерөнхийлөн захирагч нар тендер шалгаруулалтын үнэлгээний явцыг үндэслэлгүйгээр сунжруулж, хууль журмын дагуу үнэлгээ хийгээгүйн улмаас гомдол гарах, улмаар төсөл арга хэмжээний биелэлт удааширсан. Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон тендер шалгаруулалтын үр дүнг олон нийтэд зарлан мэдээлэх чиглэлээр хангалтгүй ажилласан зэрэг нийтлэг дутагдал илэрчээ. 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zocin:
Shahaani baraa canargui bdag aa.Huurhii
2016-04-06