Хэт даврагчдыг араатнууд гэв

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр Ракка хотноо тагнуул хийсэн хэмээн буруутгаж, хоёр залууг цаазаар авсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Амиа алдсан залуус Сирийн иргэд бөгөөд өнгөрсөн оны тавдугаар сард тус бүлэглэлд элссэн гэнэ. Тэд өнгөрөгч баасан гаригт тус бүлэглэлтэй холбоотой мэдээлэл дамжуулж байхдаа баригдсан гэж зандалчин эр хэлжээ. Залуусыг толгой тус газар руу нь буудаж дараа нь загалмай дээр цовдолсон байна. Нэгэн хэт даврагч “Есүс Христ” гэжээ.
Тэгвэл уг бичлэгийг үзсэн АНУ-ын Барак Обама “Хэт даврагчид хүний ёсноос гадуур зүйл хийж байна. Тэдний хувьд хүний амь ямар ч үнэ цэнэгүй. Тэд хүчээ авбал хууль цааз гэх зүйл Ирак болон Сирид үгүй болно. Эдгээр залуус араатнаас ялгагдахгүй байна” гэж мэдэгджээ.
Хэт даврагчид уг бичлэгээс өмнө мөн таван залууг буудаж, дараа нь загалмайд зүүсэн билээ. Ватиканы тэргүүн Францис хэт даврагчдад хандан шашин шүтэх эрхийг хүндэтгэхийг уриалсан юм. Харин хэт даврагчид тун удахгүй Сирид үйл ажиллагаагаа явуулдаг Христийн сүмүүдэд халдлага үйлдэхээ мэдэгдэж “Аллахаас өөр хэн ч оршин тогтнож чадахгүй” гэж мэдэгджээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ