Карабахт 73 хүн амиа алджээ

Азербайжан болон Арменчууд уулын Карабах бүсэд энэ сарын 1-нд хоорондоо мөргөлдөж, дайтсан билээ. “Мөргөлдөөний улмаас Азербайжан улсын 31 цэрэг, хоёр энгийн иргэн, Армен улсын 35 цэрэг, долоон энгийн иргэн амиа алдсан” хэмээн Батлан хамгаалахын сайд Виктор Аристамян мэдэгджээ. Тэрбээр амиа алдагсдын тоо нэмэгдэж болзошгүйг анхааруулсан тухай “www.kyiv.press” мэдээллээ. Учир нь 28 иргэн сураггүй алга болжээ.
Уг зөрчлийг намдаахын тулд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хоёр талыг гал зогсоох хэлэлцээрийг байгуулахыг уриалсан юм. Путиний дэмжлэгтэйгээр хоёр талын Батлан хамгаалахын удирдлагууд өчигдөр 9.00 цагт хэлэлцээрийн ширээний ард сууж, гал зогсоох гэрээг амжилттай байгуулжээ.
Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Карабахт үүсээд буй хурцадмал байдал түр зогссон” гэж мэдэгдсэн байна. Путиний санаачлагаар ирэх долоо хоногт ОХУ, Армен, Азербайжан болон Ираны Засгийн газрын төлөөлөгчид Бакуд уулзахаар болжээ.
1981 онд Карабахын бүс нутгийн асуудлаас болж хоёр улс маргаж байсан юм. Уг маргаан 1991 онд дайны хэмжээнд хүрсэн билээ. 1994 оны хоёрдугаар сард дууссан дайны дараа уг бүс нутгийг Арменийн салан тусгаарлагчид хяналтадаа авчээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ