МАХН-ын дарга Н.Энхбаярын хамгаалагчийг баривчилсантай холбоотойгоор генсек Ж.Сүхбаатар нар мэдээлэл хийлээ. Н.Энхбаяр даргын хамгаалагч М.Мөнхөөг өнгөрсөн баасан гаригт гэрээс нь барьж саатуулсан байна. Дөрвөн жилийн өмнө дөрөвдүгээр сарын 12-13-нд шилжих шөнө Н.Энхбаяр даргыг баривчилж байсан. “МАХН-ын дарга Н.Энхбаярыг улс төрийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлан хамаатан садан, ойр дотныхныг АТГ шалгаж хэлмэгдүүлж, дарамталж байна. Н.Энхбаяр даргыг өмгөөлөгчгүй болгосон” гэдгийг тэд мэдээлэлдээ онцлов.
Тиймээс тус намынхан ойрын өдрүүдэд эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулах юм байна.
Н.Нягт
Уншиж байна |