Элэг хамгаалагч хүнсүүд

Америкийн “www.wikihow.com” сайт элэг хамгаалах хүнсний ногоонуудын талаар нийтэлжээ.
Зөвлөгөө №1
Бүх төрлийн витамин агуулсан шинэ соргог ногоог илүү идэх. Элгэнд хамгийн сайн хүнсний ногоо бол байцаа, цагаан лууван, шар лууван юм.
Зөвлөгөө №2
Далайн байцаа элэгний хорыг тайлахаар барахгүй хүний биед хорт бодис шингэхээс сэргийлж байдаг.
Зөвлөгөө №3
Буурцагны соёолжид бүх төрлийн исгэгч бодис агуулагдаж байдаг. Исгэгч бодис нь уургийг задлан шингээлтийг түргэтгэдэг.
Зөвлөгөө №4
Сармис, бүх төрлийн сонгино нь хүхэрт нэгдэл ихээр агуулж байдаг ногоо болно. Хүхэрт нэгдэл нь элэгний эсийн чөлөөт бүлгийг үйлдвэрлэх чадварыг дээшлүүлэхээс гадна хөгшрөлтийг удаашруулдаг.
Зөвлөгөө №5
Гүзээлзгэнэ зэрэг шүүслэг жимсэнд цэцгийн будаг үүсгэгч ихээр агуулагдаж байдаг учир исэлдлийг эсрэгүүцэх үүрэгтэй байна. Энэ төрлийн жимс жимсгэн их идвэл элгийг хамгаалж, хүний биеийн эс чөлөөт бүлгийн дайралтад өртөхөөс хамгаалж чадна.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ