Путинийг гол байгаа болгосон уу

img

Панамын оффшор дансны асуудал олны анхаарлыг татсаар байна. Энэ талаар америкийн “www.usatoday.com” мэдээллээ.

 

 

Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид буюу “ICIJ” байгууллага энэ долоо хоногийн эхээр Панамын “Моссак Фонекса” хуулийн байгууллагын хууль буй ажиллагааны талаарх мэдээллийг задруулж дуулиан тарьсан юм. Сэтгүүлчид тус байгууллагын үйлчлүүлэгчдийн хууль бус мөнгө болон дансны талаар 11.5 сая гаруй баримтыг “Панамын бичиг баримт” хэмээн гарчиглаж, хэвлэлээр цацсан. Хууль бус оффшор данстай гэгдэх дэлхийн 70 гаруй орны төрийн тэргүүн, урлаг спортын одод болон бизнес эрхлэгчдийн хөрөнгийн мэдээлэл зэргийг задруулсан юм. Сэтгүүлчид ОХУ, Сири, Саудын Араб, Австри, Исланд, Их Британи, Пакистан, Афганистан гэх мэт орны улстөрчдийн оффшор дансыг ил болгосон билээ.

 

Оффшорын асуудал өнөөдрийг хүртэл иргэдийн анхаарлыг татаж эхэлсэн бөгөөд зарим улсад хууль бус данстай гэгдээд буй эрх баригчдаа эсэргүүцэн тэмцэж байна. Жишээлбэл, Исландын хамгийн залуу Ерөнхий сайд Дэвид Гюннлейгссон өчигдөр албан тушаалаасаа огцорч буйгаа мэдэгдсэн билээ. Тэрбээр Панамын хуулийн фирмтэй холбоогүй хэмээн мэдэгдсэн ч ард түмэн нь түүнийг авлигач хэмээн өргөмжлөв.

 

Ийнхүү сэтгүүлчдийн дэлгэсэн ноцтой баримт нэг эрх баригчийг суудлаас нь буулгав. Мөн зарим нэг орны удирдлагууд ард түмнээ “Панам” гэх үгийг хэлэхийг, олон нийтийн сүлжээнд уг үгийг бичихгүй байхыг анхааруулсан байна. Энэ улс бол БНХАУ юм. Тус улсын төрийн тэргүүн Си Зиньпинийг гэр бүл болон ойрын хүрээллийн хүмүүс оффшор данстай болохыг тогтоосон. Оффшорын асуудал Бээжингийн эрх баригчид болон олон сая иргэнийг талцуулж байгаа байна. Уг асуудал үймээн самуун авчрахаас сэргийлэн эрх баригч Комминуст нам “Панам” гэх үг үймээн самууны эхлэл болно” хэмээн үзэж, уг үгийг хэрэглэх, хэлэхийг хатуу хориглосон шийдвэр гаргажээ. Эрх баригчдын үг хууль учир Бээжингийн уур амьсгал бусад улсыг бодоход харьцангуй тайван байна.

 

“ICIJ” байгууллагын гол бай ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин байсан хэмээн Оросын нэгэн хуулийн фирмийн нэрээ нууцалсан төлөөлөгч мэдэгдлээ. Сэтгүүлчид барууны орнуудын захиалгаар санаатайгаар худал мэдээллийг олон улсад цацаж, Путиний нэр хүндэд нөлөөлөхийг оролдсон гэв.  Энэхүү мэдэээлэл бодит байхыг үгүйсгэхгүй гэдгээ сэтгүүлчид бичиж байна. Учир нь “ICIJ” 11.5 сая гаруй материал дэлгэсэн. Эдгээр материал дундаас Путиний талаарх мэдээлэл хамгийн дэлгэрэнгүй байсан юм. Путинийг хоёр тэрбум ам.долларын оффшор данстай хэмээн сэтгүүлчид мэдээлж, уг мөнгө хаанаас орж ирсэн, хэн хариуцдаг, хэн хэн Путиний санхүүг аривжуулж буй тухай олон хуудас материалыг дэлгэсэн юм.

 

Путин “Би оффшор дансгүй болохоо мэдэгдэж байна. Энэ бол зохиомол хэрэг. Санаатайгаар миний нэр хүндэд халдаж, ард түмнийг минь миний эсрэг чиглүүлэхийг хүсэгчид энэхүү хуурамч мэдээллийг нийтэд задруулсан бололтой” гэж мэдэгджээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “ICIJ” байгууллага Ерөнхийлөгчийг гол байгаа болгож, худал мэдээллээр нийгмийг угаах оролдлого хийж байна” гэсэн байна. Харин “ICIJ” байгууллага олон улсад дэлгэсэн материалынхаа төлөө хуулийн хариуцлага хүлээх болно гэдгээ хариуцлагатайгаар мэдэгджээ.

 

“ICIJ”-ийн дэлгэсэн баримтад дунд АНУ-ын ганцхан иргэн багтсан нь олны хардлагыг төрүүлж байна. Эдийн засгийн чиглэлээр ном бичдэг, зохиолч Марианна Ольшевскиг хууль бус оффшор данстай хэмээжээ. Тэрбээр АНУ-ыг ганцаараа төлөөлөн уг жагсаалтад багтав.

 

 

“Үнэхээр сэжигтэй байна” хэмээн Блумберг мэдээлжээ. 11 сая баримтад дунд ганцхан америк хүний мэдээлэл багтсан гэдэг нь. Марианна Ольшевски хэдэн хүнийг төлөөлөн уг жагсаалтад багтсан нь нууц хэвээр.  Путин болон зарим орны эрх баригчдын гарцаагүй байдалд оруулах улмаар суудлаасаа буулгах зорилгоор АНУ-ын Засгийн газар санаатайгаар хуурамч мэдээлэл цацсан гэх асуудал оффшорын данснаас дутахааргүй олны анхаарлыг татаж байна.

 

Уг мэдээллийг АНУ-ын Төрийн департаментын хэвлэлийн албаны орлогч дарга Марк Тонер эрс үгүйсгэв. Жулия Ассанжийн "Wikileaks” сайт АНУ-ын Төрийн департаментын бүтцэд ордог Олон улсын хөгжлийн агентлаг “ICIJ” байгууллагыг санхүүжүүлдэг гэж нийтэлжээ. Энэхүү мэдээллийг Тонер баталсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ardiin elch:
USA tsergiin baaziig Nalaikht bairluulya. Medrel muutai ulsuudiig khoridog khorikh lageraa manuulya
2016-04-12
Зочин:
Америкийн явуулга, улс үндэстэнг үгүй хийж юу ч биш болгох гэсэн атгаг муу санаагаа хэрэгжүүлэх гэсэн нэг оролдлого. Оросын ард түмэн тэгэхгүй байлгүй дээ. Хойд Солонгостой нийлж байгаад Америкийг бөмбөгдөөд үнсэн товрог болгох хэрэгтэй.
2016-04-11
Зочин:
mongoloos hen hen baigaa bol
2016-04-10
zzz:
Virjini bolon busad gazruudiin medee bas urd ni delgegdseen manaihan chimeegui baigaa bolohoos
2016-04-09
Зочин:
Manai Ebe, Saihanaa , Bayaraa nariinh Panamd bish Virginii arluud deer baigaa bol8hoor ene udaa tur amshiiv.Gehdee Bayartsogt shig dansaa haagaad uur hunii ner deer bolgoson boltoi dog
2016-04-09
ZZZ:
Busad ornuud manaihaas hen baigaa bol geed haih ajildaa orood baihad manai huuli, zagdaa, tagnuuliin gazar chimeegui suugaad baidag, esvel chadahgui baina mundag baij, esvel manaihnaas odoogoor baihgui baina uu ???medeh um alga daa. Busad orniihon bayarlaad l ulsiin mongoo olj avna geed ajlaa ehelchiheed , zarlachihaad baina.
2016-04-09
Yu geh ve?!:
Amerik delhiig samuuruulj, ELBEG
2016-04-09
Зочин:
Америк дайн дэгдээнэ, хядлага үйлдэнэ, уүс орнуудыг эмх замбараагүй болгоно, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс оролцоно, хутган үймүүлнэ. Энэ улс ер нь сайн сайханы төлөө явдаг болов уу.
2016-04-09
Зочин:
Манай хэдийн талаар юу байгаа бол. Энэ хэдэн сэтгүүлч нэртэй юмнууд ажлаа хийхгүй юм байхдаа. Эсвэл бүгд худалдагдчихаа юу.
2016-04-09
Сураг:
Манайхаас хун байна уу. Баярцогтыг тоогоогуй байна уу. Эсвэл монгол дуу нараа харж узсэн байна уу Сэм ах маань.
2016-04-09
zochin:
Yhej baisan baruunii horlon syitgegchid ter Poroshenkogoo yarihgui yu, baliar gahai, Baruunii medeeg ter hel deer ni uzdeg bolohoor oi gutmaar gytgeleg yavagdaj baigaag chiheeree songoj , nydeeree haraad aimshigtai um bna lee…Putind tend dansgui tanil naiz ni , ene yag baigaa geed l,, Poroshenko bol danstai bi danstai tehdee huuli bus bish geed l boloo,,, baruuniihan er muulahgui, Porosh-iig ashiglaj baigaa bolohoor,,,ynen oi gutmaar
2016-04-08
Зочин:
Amerikuud orosiig zadlah gej de ter ch butehgui dee gorid l geh bh da
2016-04-08
Зочин:
үхсэн муу тупиныг унагаах гэж чардаах хэрэггүй өөрөө удахгүй унана ш дээ
2016-04-08
Зочин:
Энэ янкууд будлиан хутгаж ханахгүймаа
2016-04-08
Зочин:
Энэ янкууд будлиан хутгаж ханахгүймаа
2016-04-08
ард:
монгол хулгайч нууц мартсан данстай бол бүүр төрийн эрх бариж дэвшээд би хятадын монгол гээд үл тоодог ардчилсан луйварчид
2016-04-08
Зочин:
amerik gej uls archaagui gulug shig yumnuud baih yum aa
2016-04-08
Зочин:
Энэ ойлгомжтой. Америкчуудын ээлжит шоу тоглолт.
2016-04-08
Зочин:
Энэ янкууд будлиан хутгаж ханахгүймаа