Манделагийн анхны эхнэр шүүхэд ялагджээ

img

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч агсан Нельсон Манделагийн анхны эхнэр Винни Мадикизела Мандела нөхрийнхөө хөрөнгөөс хувь хүртэж, өв залгамжлах эрхгүй болсон талаар “ВВС” агентлаг мэдээллээ. Дээд шүүх өчигдөр Виннигийн өв залгамжлах эрхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан талаараа мэдэгдэж, нэхэмжлэлийн бүх зардлыг төлөх шийдвэр гаргасан байна.

 

Винни 2014 онд нөхрийнхөө Куну суурин дахь байшинг өөрт нь өгөх ёстой гэж мэдэгдэж, нэхэмжлэл гаргажээ. Мандела, Винни нар уг байшинд амьдардаг байсан гэнэ. Уг байшинг музейн зориулалтай ашиглах нь зөв хэмээн шүүхээс үзжээ.

 

Мандела анхны эхнэрээсээ 1996 онд салсан юм. Тэд 38 жил ханилсан билээ. Хүний эрхийн төлөө тэмцэгч Мандела таалал төгсөхөөсөө өмнө гэрээслэл бичихдээ анхныхаа эхнэрийг нэрийг бичээгүй юм. Ард түмний эцэг гэгддэг Мандела 2013 онд 95 насандаа таалал төгссөн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hunii erhiin tuluu temzegch:
Er hun gedeg iim l baigaam daa. Hamgiin sain ni bailaach.
2016-04-09
Unshigch:
Nuhur ni neriig ni duridaa chgui bol tegeed yu yarihav dee avgai mini...
2016-04-08