Улаанбаатар хотод цаашид хийх ажлын талаар иргэдийн өгсөн даалгавар

img

“Улаанбаатарын хавар” Нийслэлийн Ардчилсан намын баярыг угтан гишүүд, дэмжигчиддээ мөрийн хөтөлбөрийнхөө хүрээнд хийсэн ажлаа нээлттэй тайлагнаж, цаашид ямар ажил хийх талаар даалгавар авсан билээ.

 

Тэгвэл нийслэлд хийсэн ажлуудаас алийг нь илүү үнэлж байна вэ, Улаанбаатар хотоо илүү сайхан болгохын тулд ямар ажил хийх ёстой вэ гэсэн асуулгад нийслэлийн зарим иргэн ингэж хариулжээ.  

 

Сүхбаатар дүүргийн 10-р хорооны иргэн, өндөр настан С.Оюунчимэг:

 

Хотод өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудаас хүний төлөө гэсэн үйлдэл болгон нь настан бидэнд мэдрэгдэж байгаа учраас дээрх 9 төрлийн ажлаас аль нэгийг нь онцлоход хэцүү байна. Гэвч өөрийн амьдралаас жишээ татахад нэг хүү маань эхнэр, ач нарын минь хамт зээлд хамрагдан орон сууцанд сэтгэл хангалуун амьдарч, зорилготой амьдарч байна.  Мөн нэг ач маань шинээр баригдсан гуравдугаар сургуульд суралцаж байгаа нь та бүхний хөдөлмөрийн үр дүн гэж үзэж байна. Нийтийн тээвэрт смарт карт хэрэглэж байгаа нь бас их дэвшилттэй ажил болсон. Мөн худгаас усаа 24 цагийн турш картаар авч байна. Ийнхүү нийслэлийн ажил бидэнд, хүн бүрт ажил, амьдралд нь холбогдож, өрх бүрт хүрч байгаад баярлалаа.
Санал: 100 айлын цагаан байруудыг богино хугацаанд дахин төлөвлөлтөд хамруулж өгөөрэй. Эндхийн оршин суугчид үнэхээр олон жил хүлээж байна.    

 

 

Хан-Уул дүүргийн иргэн А.Алтанчимэг:

 

Нийслэлд хийсэн ажлуудаас “Гудамж” төсөл, авто замын шинэчлэл, түгжрэл бууруулах цогц арга хэмжээ, “Түрээсийн орон сууц” хөтөлбөр, Ухаалаг карттай нийтийн тээврийн шинэчлэл гэсэн ажлыг үнэлсэн байв. Тэрээр Улаанбаатар хотоо улам сайхан болгохын тулд дараахь ажлыг хийх шаардлагатай гэж үзжээ.

 

  • Гэр хороолол дундах замыг янзлах, гэрэлтүүлэг тавихгүйгүй бол харанхуй хэцүү байна.

  • Цахим газар олголт үр дүнгүй байна.

  • Цэцэрлэгт хүрээлэн олноор байгуулах.

  • Паб, караокег цөөлөх, түүний оронд залуучуудыг цагаа зөв боловсон өнгөрүүлэх спорт заал, тоглоомын төв байгуулах.

  • Үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдүүлж, нас харгалзахгүй байх, ялангуяа 35-аас дээш насны хүмүүсийг ажилд хамруулах шаардлагатай байна.

 

Багануур дүүргийн иргэн Д.Мөнх-Оргил:

 

Шинэ сургууль, цэцэрлэг, хот тохижилт, цэцэгжүүлэлтийн ажлыг бусдаас нь илүү үнэлжээ. Тэрээр Улаанбаатар хотоо илүү сайхан болгоход дараахь ажлуудыг хийх шаардлагатай саналаа бичсэн байв.

 

  • Авто замын шинэчлэлийг маш зөв, зохион байгуулалттай болгох.

  • Гэр хорооллын дахин төлөвлөлтийг далайцтай, хүртээмжтэй, оновчтой болгох

  • Түрээс төлөх бус насан туршийн орох оронтой болгохыг маш их дэмжих

 

Хан-Уул дүүргийн иргэн Б.Цагаан:

 

“Түрээсийн орон сууц” хөтөлбөр, Ухаалаг карттай нийтийн тээврийн шинэчлэл, хот тохижилт, цэцэгжүүлэлт, шинэ сургууль, цэцэрлэг, цахим газар олголтыг онцолж үнэлжээ.

  • Дахин төлөвлөлтийг эрчимтэй үргэлжлүүлэх

  • Нэмж цэцэрлэг, сургууль барих

  • Газар олгох ажлыг ойр ойрхон зохион байгуулах ёстой гэж саналаа бичсэн байлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хотын Захиргаанд:
11р хороолол 7 р байрны орц хонгилууд хүнамидрахад хунд боллоо Хотын дарга Батуул дарга Сухбаатар дүүргийн дарга ТА нэг 7 р байраар орж үзвэл яасийн ядаж хариуцсан хүнийг нь явуулаад засварыг нь хийлгээч БИД нар мөнгөө байна төлдөг. гэтэл хажуу 5 дугаар байр цэвэрхэн будаг шунхтай болж л байнав
2016-04-09
Зочин:
hasagdah bish bisj
2016-04-08
Зочин:
Надад хог гэж аваачиж хаядаг шарилж, луулиа өгөөч. Би баялаг болгох технологийг боловсруулаад өгье. Хойд жилээс хотын төсвөөс хогийн ургамлыг зайлуулдаг зардал хасагдах биш, харин ч баялаг болж орлого нэмэгдэнэ.
2016-04-08
Zochin:
Bat-uul oron gergui bolgoson humuusiinhee asuudaliig odoo shiideed ogchih yum bishu!!!!
2016-04-08
Зочин:
Дунд голын тохижилтоо дуустал хиймээр байнаа хот маань хоггүй байлгахын тулд хогийн сав хүртээмжтэй байлгах
2016-04-08
Зочин:
Ганц Туул голоо аварсан ажил хийх хэрэгтэй байна. Усгүй хот хаана ч байхгүй. Гэр хороололын айл өрх болгоыг мод тарьдаг болгох хашаандаа зүлэг мод тарьж ургуулаагүй гэр хороололынхоноос татвар авдаг болоё. Хотын замын хонгилын системтэй болгож зам эвдэхгүй байх. Шинэ байшинг Хүннү 2222 хороололын жишигтэй барьдаг стандарт тогтооё доороо нэгдсэн автомашины зогсоолоор нэгдсэн дээрээ мод цэцэрлэгтэй хүүхдийн тоглоомын талбайтай цэцэрлэгтэй
2016-04-08
Зочин:
надаас асуусан би саналаа хэлсэн зайсангийн айлуудаас дархан цаазтай ууланд хүчилтөрөгчийн тусгай хангамж-тай амьдарч, ундны усны нөөцийг бохирдуулан, эх ундаргыг нь байхгүй болгож хэт их төвлөрөл үүсгэн орчинг нь бохирдуулж байгаагийнхан хувьд татвар авах хэрэгтэй гэж мөн хотын хөгжлийг бөөгнөрүүлж төвлөрүүлэх биш задалж тэлэх хэрэгтэй байна үйлдвэрлэлийн бүс, өндөр технологийн бүс, ногоон хөгжлийн бүс, аялал жуулчлалын бүс, ХАА, газар тариалангийн бүс гээд яагаад хотыг бүсчилсэн маягаар хөгжүүлж болдоггүй юм бэ сав л хийвэл хаана бооно нүүлгэнэ татвар ноогдуулна торгоно шийтгэнэ гэсэн үгсийн сантай нөхдүүд хэл яриа чинь ядуу тархи чинь үхмэл байна
2016-04-08