МАН З.Энхболдыг огцрохыг шаардлаа

img

УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын даргын албан тушаалаасаа сайн дураараа татгалзахыг шаардсан шаардлагыг өнөөдөр УИХ-ын дарга З.Энхболдод гардуулж өглөө.

 

Уг шаардлагад "Зандаахүүгийн Энхболд Та Монгол Улсын Их Хурлын даргаар “сонгогдож” ажилласнаас хойш 4 жил шахмын хугацаа өнгөрлөө.

 

Энэ хугацаанд улс орон урьд өмнө хэзээ ч байгаагүй өрийн дарамтад орж, гадаадын хөрөнгө оруулалт зогсож, улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдрал гүнзгий хямралд өртлөө. Ийм хямралт байдалд орсон нь эрх баригч намын байгуулсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагаатай холбоотой нь үнэн боловч Улсын Их Хурлын дарга таны хэт дураараа авирласан, ганцаараа бүхний дээр гарч бүхнийг удирдах гэсэн болчимгүй оролдлого, бодлогогүй үйл ажиллагаа бүр ч ихээр нөлөөлсөн нь баримттай бодит үнэн.

 

Улсын Их Хурлын дарга нь нам, эвслийн бүлэг, гишүүдийн бүрэн эрхэд хүндэтгэлтэй хандаж, асуудлыг эв эеэр шийдвэрлүүлэх уур амьсгал бүрдүүлэх үүрэгтэй. Гэтэл Та Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэг болон гишүүдийг олонх, цөөнхөөр нь ялгаварлан гадуурхах, бүлэг байгуулах, бүлгийн завсарлага авах, гишүүдийн үг хэлэх эрхийг хаах, санаачилсан хууль, төслүүдийг нь хэлэлцүүлэгт оруулахгүй байх, гаргасан санал, хэлсэн үгтэй нь холбогдуулан гишүүдийг дайрч доромжлох, хэлсэн үгийг нь мушгин гуйвуулж, олон нийтэд гүтгэлэг тараах зэргээр туйлын бүдүүлэг, болчимгүй, зохисгүй арга хэлбэрээр төрийн эрх барих дээд байгууллагыг удирдаж ирлээ.

 

Таны хууль бус балмад үйлдлүүд Засгийн газрыг ч бие даан асуудлаа шийдвэрлэх боломжгүй болголоо. Та Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг огцруулах ажлыг нам дотроо ил далдуур зохион байгуулж, улмаар намын даргын суудлыг “булаан авсан” төдийгүй дараачийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг чуулганы хуралдааны индэр дээрээс “огцруулна” гэж, сайд М.Энхсайханыг “хөөж явуул” хэмээн сүрдүүлж, Тавантолгойн талаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслийг нь Байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэлгүй өдийг хүрлээ.

 

Улсын Их Хурал зөвхөн өргөн баригдсан хууль, шийдвэрийн төсөл хэлэлцдэг байтал Та 2015 онд ээлжит бус чуулган зарлаж, Ерөнхий сайдыг өөрийг нь огцруулна хэмээн дарамтлан байж Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудлыг шийдвэрлүүлж, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан.

 

Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлэгтэй зөвшилцөлгүй ээлжит бус чуулган гэгчийг удаа дараа зарлан, ээлжит чуулганаар хэлэлцэх боломжтой олон асуудлыг хэлэлцүүлэхээр тулгаж Улсын Их Хурлын үйл ажиллагааг гацаанд орууллаа. Ирцээ бүрдүүлж чадалгүй намын хурлаа цуцалдаг чадваргүй байдал тань Улсын Их Хуралд ч давтагдах боллоо. Хамгийн сүүлд зарласан ээлжит бус чуулганд гишүүдийнхээ ирцийг бүрдүүлж чадахгүй байсаар нээлтээ хийж чадаагүй чуулган “хаалт-аа хийсэн тохиолдол болон төрийн түүхэнд тэмдэглэгдэн үлдлээ.

 

Олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн цөмийн хог хаягдлыг үүссэн оронд нь булшлах конвенцид нэгдэн орох асуудлыг чуулганы завсарлагаар, тодорхойгүй шалтгаанаар яаравчлан батлах гэсэн явуургүй оролдлого хийж, бүтэхээ баймагц бусад улс төрийн намуудад буруугаа тохсон, худал хуурмаг мэдээллийг чуулганы индрээс олон нийтэд цацлаа. Мөн Та “Эдийн засгийн форум”-ыг хааж үг хэлэхдээ төрийн хүнд үл зохих зан авир, үг яриагаа дахин давтаж ард түмэн, гадаадын хөрөнгө оруулагч, элчин сайдууд, дипломат болон олон улсын байгууллагын төлөөлөгчдийн өмнө АН, Монголын төрийн доройтлыг нотлон харууллаа. Бусдыг гүтгэж гүжирдэх, хуурч мэхлэх, доромжилж даажигнах явдал тань хэрээс хэтэрлээ. Хамгийн сүүлд Улсын Их Хурлын 2016 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ ч энэ байдлаа давтан харууллаа.

 

Бүхнийг захирах гэсэн таны шунал хэрээс хэтэрч, барилгын үнэ, зээлийн хүүг өрөөндөө тогтоож, Сонгуулийн ерөнхий хороог твиттерээр, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг утсаар удирдаж, Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг хууль бусаар хөөж явуулах хүртлээ даамжирлаа. Энэ бүхнээс шалтгаалан Улсын Их Хурал хэрэг дээрээ ганц хүн санаа бодлоо бусдад тулгадаг дур зоргын газар болон хувирч, өөрийн тань энэ алхам цаашдаа улс төрийн хямралыг даамжруулах өдөөн хатгалга боллоо.

 

Улсын Их Хурал бол Монголын ард түмний төлөөллийн байгууллага. Таны хэтийдсэн дураар авирлал, бүдүүлэг зан араншин төрийн эрх барих дээд байгууллагыг эцэс төгсгөлгүй хэрүүл, үл ойлголцол, учир утгагүй өрсөлдөөний талбар болгож, хуулийн хүрээнд ажиллах чадваргүй болголоо.

 

Эцсийн дүнд Та Улсын Их Хурлын даргын болон Ардчилсан намын даргын албан тушаалыг ашиглан Улсын Их Хурал, Засгийн газар, Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн ерөнхий хороо, Монгол банк зэрэг төрийн бүх байгууллагыг өөрийн хувийн компани мэтээр ойлгож дарамтлах, айлган сүрдүүлэх, хясан боогдуулах аргаар төрийн бүх эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэхийг оролдож, эрх мэдлийн зохист хуваарилалт, ардчилсан ёс зэрэг Үндсэн хуулийн суурь зарчмуудыг байнга уландаа гишгэж, Монгол оронд хэрэг дээрээ фашист, коммунист маягийн дэглэм тогтох хөрс суурь бүрдлээ.

 

Монгол орныг дарангуйллын тогтолцоонд оруулах гэсэн таны эдгээр бусармаг ажиллагааг цаашид тэвчих аргагүй болж байгаа тул Улсын Их Хурлын даргын албан тушаалаас сайн дураараа татгалзахыг Улсын Их Хурлын гишүүд бид албан ёсоор ШААРДАЖ байна" гэжээ.

 

 

 

Н.Нягт

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Элбэгдорж, Энхболд хоёр засгийн ажлын хийлгээчээ.
2016-04-09
Зочин:
Огцрох багадна төрийн өмчийн хорооны дарга байхдаа монголын жинхэнэ самарсан хулгайч
2016-04-09
Gffdd:
Za AN iinkhan bas demjij ogtsruulval heden gi shuun songogdokh magadlaltai yum Ene nukhur baisan tsagt Mongol oodlokhgui AN ch yalagdana.
2016-04-08
иргэн:
Тавьсан шаардлагыг жирийн иргэн би ЗӨВ үзэж байна. 80мкв дээш орон сууцны арилжааны зээлтэй иргэдийг ИПОТЕК-ийн зээлд хамруулна гэж амласан амлалт биелсэнгүй ээ. Анхнаасаа иргэдээ Зорилтот, Зорилтот бус бүлэг гэж ялгаварласан шийдвэрийг ИХ хурлаараа хэлэлцэж гарсан. Бид иргэдээ ялгаварлахгүйгээр 80мкв хүртэл талбайг нь ипотекийн зээлд, үүнээс илүү талбайг нь арилжааны зээлээр авахыг хүссэн шүү дээ. Үүнийг З.Энхболд шийдэж, хийж чадаагүй, тиймээс харицлага хүлээх зүйд нийцсэн.
2016-04-08
зочин:
З.Энхболд Женкогийн идсэн 200 сая долларыг нуух гэж Монголын эдийн засгийг унагасан нь үнэн. Засгийн ажлыг хийлгэхгүй байгаа нь ч үнэн. Энэ 2-ын эх орон ч гэж юу байхав дээ зайлуул хийсэн юмгүй харин хумсалсан юмтай л даварсан гарууд.
2016-04-08
Зочин:
Бэлтрэг Энхболд огцорох ч багадна. Бүр шоронд орох ёстой
2016-04-08
Зочин:
З.ЭНХБОЛД
2016-04-08
Зочин:
Ард иргэд удахгүй энэ 2 намд дүн тавихын хооронд АН-ынхан боож үхэхнээ. Зи бол маш аюултай нөхөр гэдгийг Алтанхуягаас эхлээд намынхан нь хүртэл нотлоод л байгаа шүү дээ. Цаашид төрд ойртуулж болохгүйчуудын магнайд бичигдэнэ дээ. АН-д олон сайхан залуус байгааг мартаж болохгүй. Одоо тэднийхээ чадал, авьяас билгийг ашиглах хэрэгтэй.
2016-04-08
Зочин:
Ядарч дээ МАН-ынхан минь
2016-04-08
Оньсого:
Хөгжлийг гацаагч, гэмт хэрэгтэнийг хаацайлагч, мафийг дэмжигч тэр хэн бэ?
2016-04-08
Зочин:
З.ЭНХБОЛД
Оньсого:
Хөгжлийг гацаагч, гэмт хэрэгтэнийг хаацайлагч, мафийг дэмжигч тэр хэн бэ?
2016-04-08
Оньсого:
Хөгжлийг гацаагч, гэмт хэрэгтэнийг хаацайлагч, мафийг дэмжигч тэр хэн бэ?
2016-04-08
tumur:
eebii akhiinhaa helsneer daraagiinkhaa dargiig beldej baij ajlaa uguurei mal aa.....
2016-04-08
зочин:
МАНгарууд 4 жил огцруулахаас өөр юм юу хийвээ
2016-04-08
Зочин:
Зээ,зэ,зэ! харж л байя!!!!
2016-04-08
цэрэн:
Зөв.харин энэ удаад МАН-г дэмжие.энэ зика намын толгойд гарснаар АН-н нэр хүнд ретинг нам уналаа.Сонгуульд намаа ялагдуулбал би лав хаа таарсан газраа чулуу шиднээ муу новш руу.
2016-04-08
Өвөрхангай:
Хөөрхий нөгөө алтан заганы үлгэрт гардаг эмгэн шиг албан тушаалын төлөө шуналаа дарж чаддаггүй ийм амьтан төрөөс эртхэн зайлаасайдаа даанч тийм сэтгэлийн тэнхээ гарахгүй л байх даа
2016-04-08
Баавар:
Зөвөө зөв дэмжиж байна. Жаахан дутуу хийжээ. Шаардлагын хариуг өгтөл чуулганд ирц бүрдүүлэн оролцох боломжгүй гэх байсым
2016-04-08
Зочин:
ЗАНДААХҮҮГИЙН ЭНХБОЛД ОГЦОРЧ БОЛНО ОРОНД НЬ МИЕЭГОМБЫН ЭНХБОЛД УУ. АЙМААР ГАЗРЫН ЛУЙВАР ХАРАГДАХГҮЙ ЫБАЙНА УУ
2016-04-08
Zochin:
Соеолгүй, бүдүүлэг, коммунизмтэй тэмцэлдэж байгаа хэмээн хий үзэгдэлтэй тэмцэж буй шизотой, паранойтой, цаанаа явцуу эрх ашигтай балмад жоохон этгээд.
2016-04-08
Зочин:
........, улс төрийн амьдрал гүнзгий хямралд өртлөө - ----- сонгуул ойртлоо жаахан ингэж шоудаж ард түмэнд татагдаж тоглий гэсэн үг үү? Элдвээр балбаж тоглож байхаар тайван замаар гадны өгөөш болохгүйгээр асуудлаа дотооддоо шийдвэл яасан юм бэ? Иймэрхүү мэдэгдлийн дараагаар ар хударгаар хэн хожих вэ? Гадны нөхдүүд л хожино
2016-04-08
Зочин:
хэзээ ч байгаагүй өрийн дарамтад орж, гадаадын хөрөнгө оруулалт зогсож, улсын эдийн засаг, нийгэм, улс төрийн амьдрал гүнзгий хямралд өртлөө ... энэ ч арай хэтэрсэн балмад үг хэллэг байна аа дэлхийн хэмжээнд нийтээрээ хямраад бүр зарим газар Зүүн Украйн өлсгөлөнгийн байдалд шилжлээ. Харин манайх яаж байна аа арай ч өлсөж үхчээгүй төрийн баганаа ганхуулахгүй байна шүү дээ. Ер нь урд авч байсан зээлээр МАН төр барьж үед ер нь юу хийсэн бэ? гэж асуумаар байна. Одоо та бүхэн ингэж нэг нэгнээ сонгуул угтаж элдвээр балбаж тоглож байхаар тайван замаар гадны өгөөш болохгүйгээр асуудлаа дотооддоо шийдвэл яасан юм бэ? Иймэрхүү мэдэгдлийн дараагаар ар хударгаар хэн хожих вэ? Гадны нөхдүүд л хожино
2016-04-08
Зочин:
Наад Бэлтрэг Энхболд яасан ч зөөлөн суудлаа өгөхгүй ээ
2016-04-08
Зочин:
Харсан чинь нөгөө гавьяат маань харин бидэн рүүгээ нулимж байдаг юм. Нэг жижиг гитар барьчихаад манай муу хэн шиг байгаа биз ч гэх шиг. Тэр чинь Ерөнхийлөгчийг элэглэж байгаадаа асуудал нь биш л дээ. Жишээ нь, Э.Бат-ҮҮл ахыг Улсын баатраар шагнахдаа тэр чинь Э.Бат-Үүлийг шагнаагүй юм ш дээ. Биднийг бүгдээрэнг нь шагнасан байхгүй юу. Энэ Ардчилсан хувьсгалыг хийж чадсан олон мянган ард иргэдээ төлөөлүүлж шагнасан юм. Тэрэн шиг тухайн үед Монголынхоо төлөө амь нас бүх зүйлээ огоороод тэмцэж явсан хүмүүсийг бас Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоор төлөөлүүлэн хардаг юм шүү дээ, бас. Өнөөдөр Со гавьяатыг тэгээд л авирлангуут над руу нулимсан юм шиг би хүлээж авч байгаа байхгүй юу. Би Ерөнхийлөгч рүү хандаж байна гэж харахгүй байгаа. Бид нар луу бүгд рүү маань нулимж байна гэж хүлээж авсан. Энэ Со өнөөдөр хэний буянд ингэж яваа юм бэ. Бид нар, бид нартай мөр зэрэгцэж явсан тэр олон мянган залуус байгаагүй бол энэ Со ер нь хаана байх байсан юм бэ. Энэ Со ер нь өнөөдөр хэн болчихоод ингэж солиорч байг
2016-04-08
Зочин:
МАНгарууд өөрсдөө УИХ-дээр зээл авахыг дэмжиж байсан биз дээ. Эхлээд өөрсдөдөө наад шаардлагаа тавьбал яасан юм. Чингис бонд Самурай бонд чинь нийлээд 2,5 тэрбум ам доллар биз дээ тэр мөнгөөр зам барилга үйлдвэр сургууль барьсан нүдэнд харагдаж байна бонд гаргаж мөнгө босгохоос арга үлдээгээгүй урдах засгийн газар мөнгөө юунд зарцуулж данс улайлгасан юм тэр тайлангаа Су. Батболд тэргүүтэй МАН-ын засаг тавьчихмаар юм. Бонд гаргахгүй мөнгөгүй ажил хийхгүй байх байсан юм уу МАНгаруудаа
2016-04-08
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-08
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-08