Дүрвэгсдийг албадан буцаажээ

Европын холбоо, Туркийн эрх баригчдын байгуулсан гэрээний хүрээнд Грекээс албадан буцаагдах дүрвэгчдийн хоёрдугаар ээлжийг өчигдөр 17.00 цагт хоёр хөлөг онгоцоор Турк руу илгээсэн талаар “AFP” агентлаг мэдээллээ.
Туркууд сирийн дүрвэгчдийг Турк дэх дүрвэгчдийн хуарангуудад тараан байрлуулах бол, бусад улс орны цагаач дүрвэгчдийг албадан буцаах төвүүдэд аваачих юм. Европын холбоо гэрээгээр хүлээсэн амлалтаа биелүүлсэн нөхцөлд лгэрээний хэрэгжилтийг хангаж ажиллана гэдгээ Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган анхааруулсан байна.
Турк Грекээс цагаач дүрвэгчдийг буцаан авсны хариуд Европын холбоо тус улсад гурван тэрбум еврогийн тусламж үзүүлэх, Туркийг Европын холбоонд гишүүнээр элсүүлэх тухай яриа хэлэлцээг эрчимжүүлэх, ирэх зургаадугаар сарын эцэс гэхэд Туркийн иргэдэд Шенгений бүсэд визгүй зорчих эрх олгох үүрэг хүлээсэн юм.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ