Камероны огцрохыг шаардав

Панамын оффшорын данстай нэр холбогдоод буй Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камероныг огцрохыг шаардаж, братиначууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулж эхэлсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Олон мянган иргэд өчигдөр сайдын ажлын өрөө болон гэрийнх нь гадаа цугларч “Камерон суудлаасаа буу, одоо огцор” гэжээ.
Зөвхөн сайдын ажлын өрөөний гадна 2000 хүн цугларчээ. “ICIJ” байгууллагаас дэлгэсэн нууц материал дээр сайдын эцэг Иен Камероныг гэр бүлийнхээ хамтаар нууц компани байгуулж, татвараас зайлсхийдэг байсан гэсэн юм. Уг мэдээллийг сайд үгүйсгэсэн ч ард түмэн нь эсрэг байр суурьтай байна.
Оффшорын асуудлаас болж Исландын Ерөнхий сайд Дэвид Гюннлейгссон огцорсон билэээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ