Халдлагч этгээд өөрийгөө илчилжээ

img

Бельгийн нийслэл Брюссель хотын нисэх буудалд халдлага үйлдсэн гуравдагч этгээд өөрийгөө илчилсэн талаар “CNN” агентлаг мэдээллээ. Хяналтын камерт бичигдсэнээр цагаан хүрэм, хар малгай, хар шил зүүсэн эрэгтэй нисэх буудалд өөрийгөө золиослосон хоёр этгээдийн дэргэд явж байсан юм. Тэрбээр дэлбэрэлтийн дараа сураггүй алга болжээ. Парисын халдлагын гол сэжигтэн гэгдээд буй Мухаммед Арбани өөрийгөө илчилж, цагаан хүрэмтэй эрэгтэй гэдгээ мэдэгджээ. Арбани Морокко гаралтай Белгийн иргэн юм.

 

Парис болон Брюсселийн халдлагын захиалсан Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл твиттер хуудастаа “Цагаан хүрэмтэй залуу бол Арбани” гэх жиргээг нийтэлжээ. Бельгийн тагнуулынхан уг мэдээллийг шалгаж эхэлсэн гэнэ. Брюсселийн халдлагатай холбоотойгоор зургаан этгээдийг саатуулж, хоёрыг нь сулласан аж.

 

Цагдаагийнхан өчигдөр шөнө дундад Эттербеек дүүрэгт тусгай ажиллагаа явууулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

g:
uuriiguu ilchilsen bish, barigdaad hergee huleesen gej gadaadiin medeenuuded baikh yum. medee ni logiciin aldaatai boljee
2016-04-11
ИРГЭН:
ЭНЭ ЛАЛЫНХАН ҮНЭХЭЭР АРЧААГҮЙ ӨӨДГҮЙ АЙМХАЙ ХУЛЧГАРУУД БОЛОХООРОО ЦЭРГҮҮДТЭЙ БИШ ЗЭВСЭГГҮЙ ЭНГИЙН АРД ЭМЭГТЭЙЧҮҮД ХҮҮХЭДТЭЙ Л БАЙЛДАХ ЮМ ДАА.БАЙЛДАХ Ч ГЭЖ ДЭЭ ТЭДНИЙГ Л ДИЙЛЭХ ЮМ ДАА. МАНАЙХААР БОЛ ШИНЭ ЦЭРГҮҮДИЙГ НААДМААР ХҮЧЭЭР БАРИЛДУУЛЖ УНАГАДАГ ШИГ.
2016-04-11
Халдлагч этгээд өөрийгөө илчилжээ:
Халдлагч этгээд өөрийгөө илчилжээ Халдлагч Халдлагч Халдлагч
2016-04-10
Зочин:
Hachin muuhai shine ug zohiogood bgaarai
2016-04-10
com:
haldlagch gedgiig yu gej oilgoh ve
2016-04-10