Хуримын үзэсгэлэн нээгдэв

“Шангри Ла Улаанбаатар” зочид буудлаас хуримаа хийхээр төлөвлөж буй залууст зориулан өнгөрсөн амралтын өдрөөр “Надтай гэрлээч” үзэсгэлэнг нээжээ. Эл үзэсгэлэнд хуримын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй байгууллага оролцов.
Үзэсгэлэнд:
- Хуримын загвар - Даашинз болон хослол
- Цэцэг болон ширээний чимэглэл
- Гэрэл зураг, дүрс бичлэг
- Үс засалт, нүүр будалт
- Бөгж
- Тайз засал, гэрэлтүүлэг
- Дууны систем
- Хуримын бялуу
- Бал сараа тэмдэглэх газрууд
- Хуримын бэлэг зэрэг төрлөөр оролцогч байгууллагууд бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулжээ.
Мөн үзэсгэлэнгийн үеэр балетын үзүүлбэр, “Торго салон”,” О Couture” загварын үзүүлбэр, сүйт бүсгүйн нүүр будалт болон амьд хөгжмийн тоглолтыг сонирхуулав.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ