Сүмд гарсан галаар 100 гаруй хүн амиа алджээ

img

Энэтхэгийн Кераалт мужийн Коллам хотноо байрлах Паттингал сүмд өчигдөр 3.30 цагт гал гарсан билээ. Галын улмаас 100 гаруй хүн амиа алдаж, 400 гаруй хүн шархтаж орон нутгийн эмнэлэгт хүргэгдсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Аврах албанаас мэдээлснээр “50 гаруй хүн сураггүй алга болсон” гэв.

 

Ерөнхий сайд Нарендра Моди өчигдөр шархагсадтай уулзсан байна. Тэрбээр галын шалтгааныг хурдан олж, хэрэгтэнг хурдан барихыг шаарджээ.

 

Паттингал сүмийнхэн улиралдаа нэг удаа шашны арга хэмжээ зохион байгуулдаг байна. Шашны баярын төгсгөлд салют буудуулж, галын наадам зохион байгуулдаг аж. Харин шашны баяр өндөрлөөгүй байхад сүмийн үүдэнд хураалттай байсан салютууд гэнэт дэлбэрчээ. Дэлбэрэлтийн улмаас сүмийн барилга нурсан аж. Сүм нурснаас гадна 10 гаруй барилга эвдэрч, дахин ашиглах боломжгүй болсон байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ