Террористуудыг цаазалжээ

img

Сомали улсын шүүхээс өнгөрсөн онд алан хядах ажиллагаа зохион байгуулсан хэт даврагч “Аль Шабааб” бүлэглэлийн хоёр хэт даврагчийг цаазаар авах ялаар шийтгэжээ. Тус бүлэглэлийн дайчин Мухаммед Борам болон Хассан Нур Али нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сэтгүүлчийн автомашиныг дэлбэлж, хоёр хүний аминд хүрчээ.

 

Тэд хэргийн газраас зугтааж байхдаа цагдаагийнханд баригдсан юм. Армийнхан террористуудыг Могадишу хотоос холгүй байрлах жалганд буудан хороож, цогцсыг нь галдан шатаасан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Эрх баригчид тус бүлэглэлийг дайснууд хэмээн мэдэгдэж, олон улсын дэмжлэгтэй устгахаар төлөвлөж байгаа юм. Тус бүлэглэл өнгөрсөн оны нэгдүгээр сард Могадишу хотын наран шарлагын газар алан хядах ажиллагаа зохион байгуулж, 16 хүний аминд хүрчээ. 2010 оноос хойш террористуудын гарт 38 сэтгүүлч амиа алдсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ