”Бизнесийн чөтгөрүүд” 5 сая төгрөгийн эзэд боллоо

img

МСБХ-оос хоёр дахь жилдээ Мастерс лиг тэмцээнийг зохион байгуулж, өнгөрөгч ням гарагт өндөрлөлөө. Нийт 9 багийн дунд 4 сарын хугацаанд үргэлжилсэн лигийн тэмцээний аваргаар Бизнесийн Чөтгөрүүд баг тодорч, цом, алтан медаль 5 сая төгрөгийн эзэд боллоо.

 

 

Монголын лигийн мөнхийн өрсөлдөгчид болох Алтайн Бүргэдүүд Бизнесийн Чөтгөрүүд багууд энэ жилийн шигшээд шалгарч үлдсэн бөгөөд цуврал гурван тоглолт гарсны эцэст 2-1 харьцаатай Чөтгөрүүд илүүрхсэн юм.

 

Харин дэд байранд орсон Сү.Батболд эзэнтэй Алтайн бүргэдүүд баг медал 3 сая төгрөгөөр шагнуулсан бөгөөд шигшээ цувралд 31 оноо 7.5 самбар 6 дамжуулалт 2.5 таслалт 1 хаалт дунджилсан ОУХМ Г.Наранбаатар цувралын үнэ цэнэтэй тоглогчоор тодорчээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Borgoo, Chuka 2-t bayar hurgie. Tavan sharyn naizaas ni.
2016-04-11