ҮЗХ-ны хурлаар хөтөлбөрөө батална

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаан өндөрлөлөө. Тус намын хуралдаанаар мөрийн хөтөлбөр боловсруулах үүрэг бүхий дэд ажлын хэсгүүдийн мэдээллийг сонссон байна.
2016 оны сонгуульд дэвшүүлэх АН-ын мөрийн хөтөлбөрийг боловсруулах үүрэг бүхий 15 дэд ажлын хэсэг байгуулагдсан аж. Тус ажлын хэсгүүд анхны мөрийн хөтөлбөрт шинээр нэмэх болон өөрчлөлт оруулах саналууд боловсруулан өнөөдрийн хуралдаанд танилцуулжээ. Энэ талаар тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар мэдээлэл хийхдээ "АН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө "Монгол хүн-2020" хөтөлбөрийн үргэлжлэл болгож гаргахаар шийдсэн. Тиймээс ажлын хэсгүүдийг үргэлжлүүлэн ажиллуулж энэ сарын 16-нд хуралдах намын ҮЗХ-нд мөрийн хөтөлбөрийг эцсийн байдлаар боловсруулан оруулж ирэх чиглэлийг өглөө" гэв. Харин тус бүлгийн хурлаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэх байсан ч тодорхой шалтгаанаар хойшилсон байна. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.
-АН-ын бүлгийн өргөтгөсөн хуралдаанаар өнгөрөгч бямба гарагт “Их тэнгэр” цогцолборт болсон. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн бол?
-Энэ хурлаар зөвхөн дотоод асуудал хэлэлцсэн. Өөрөөр хэлбэл сонгуулийн мөрийн хөтөлбөр, намын эв нэгдэл, Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой асуудлыг хэлэлцэж нэг ойлголцолд хүрсэн.
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Хонконг-д айлчлалын үеэрх манайх руу 500 сая ам.доллар шилжүүлсэн гэсэн яриа байна. Энэ талаар Ерөнхий сайд бүлгийн хуралд мэдээлэл хийсэн болов уу?
-Ерөнхий сайд гадуур ажилтай тул хуралд оролцоогүй.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ