Бүлэг дээрэмчдийг барьжээ

Залуучууд бүлэглэн дээрэм хийх тохиолдол өнгөрсөн амралтын өдрүүдэд 49 бүртгэгдсэн байна. Тухайлбал, Хан-Уул дүүргийн нэгдүгээр хороо нэгэн рестораны гадна дээрэмдүүлсэн хүн байна” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Тус мэдээллийн дагуу шалгахад, Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд оршин суух 48 настай эрэгтэй Э-ын “iPad-Samsung note-1” гар утсыг, Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд суух 25 настай эрэгтэй Л нь согтуурсан үедээ бусадтай бүлэглэн дээрэмдсэнийг шуурхай эрэн сурвалжилж, илрүүлжээ.
Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо “Иннова ХХК”-ийн агуулахад хулгай орсон байна” гэсэн мэдээллийг шалгахад 60х24 хэмжээтэй 80 ширхэг хөнгөн блокыг Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд суух 56 настай эрэгтэй Ц нь бусадтай бүлэглэн хулгайлсныг илрүүлэн шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ