Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхийг дэмжихгүй

img

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар  тус бүлгийн дарга С.Бямбацогт нар мэдээлэл хийлээ. МАН-ын бүлгийн гишүүд энэ долоо хоногт хэлэлцэх Ерөнхийлөгчийн санаачлан өргөн барьсан Төрийн шагналын тухай хуулийн төслийг дэмжихгүй гэдэгт санал нэгдсэн байна. Учир нь төр улсдаа олон жил зүтгэж гавьяа зүтгэлээ үнэлүүлсэн ахмадуудыг гаргуунд нь гаргаж ард иргэдээ хямраах хэрэггүй гэж үзсэн байна. Тус хуулийн төсөлд Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин цолыг хасч Улсын эрдэнэ гэдэг цол бий болгохоор тусгасан. Түүнчлэн Сүхбаатарын одон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгийн оронд Эрдэнийн очир гэдэг цол бий болгохоор заасан. Энэ мэт өөрчлөлтийг хийх ямар ч шаардлагагүй гэж УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд үзжээ.

 

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Мөн энэ долоо хоногт чуулганаар ҮХЦ-ийн  дүгнэлтийг хэлэлцэнэ. Энэхүү өөрчлөлтийн цаад утга нь аливаа асуудлыг ҮХЦ-ийн  их суудлын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрээ гаргасан ч тухайн асуудлыг нь дахин хуулинд өөрчлөлт оруулах боломжтой болно. Харин ингэж дахин өөрчилсөн асуудлыг цэц дахин хэлэлцэх ямар ч боломжгүй болно. Өөрөөр хэлбэл ҮХЦ-ийн  эцсийн шийдвэрийг гаргах эрх бүхий байгууллага байхаа болино гэж үзэж байгаа тул тус асуудлыг хэлэлцэхийг дэмжихгүй”  хэмээлээ.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Одоо та нарт ард түмнийхээ төлөө хийх ажил байхгүй болж дээ. Дараагийн нүүдлээ бодож учиртайхан зөв улс төр хийж байгаасай гэж л хүсье. Танай енб дарга Мөнхбат чинь хааяа мэдрэлтэй ярилцлага өгч балладаг шүү. Араа бодож улс орноо бодсон улс төр хиймээр байна шүү.
2016-04-11
zochin:
Төрийн одон медаль шагналуудыг дагалдах мөнгөн урамшуулалтай болгож болдоггүй юм уу. Зүгээр нэг төмөр, үнэмлэхийн хамт гардуулж өгөөд байх юм. шагнаж , шагнуулж , шагналыг гардуулж байгаа нь нүүр улаймаар явдал болоод байх юм. Ард иргэдээ зүгээр нэг төмөр одонгоор ингэж хуурч болохгүй биз дээ
2016-04-11