МАН-ыг нийгмийг өдөөн турхирч, айдаст автуулсан гэв

img

УИХ дахь МАН-ын бүлгээс УИХ-ын дарга З.Энхболдод өөрийн хүсэлтээр огцрохыг шаардсан албан бичиг хүргүүлсэн билээ. Уг шаардлагын хариуг УИХ дахь Ардчилсан намын бүлгээс өгчээ. Албан бичигт МАН-ын бүлгийг хэт улстөржсөн дүгнэлт гаргаж УИХ-ын баталсан аливаа шийдвэрийн өмнөөс УИХ-ын даргыг буруутгах үндэслэлгүй гэжээ. Мөн “УИХ-ын даргын зүгээс хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд УИХ-ын гишүүдэд бүгдэд нь тавьдаг зарчмын шаардлага, сануулгыг ялгаварлан гадуурхсан, дайрч доромжилсон гэх мэтээр МАН-ын бүлгээс мушгин гуйвуулсан тайлбар хийжээ” гэжээ. Үүнээс гадна Ардчилсан намын дотоод үйл ажиллагааг буруугаар тайлбарлаж, гүтгэлэг зохион байгуулж, УИХ-ын үйл ажиллагаатай хольж хутгаж байгаа нь улс төрийн соёлгүй, ёс зүйгүй үйлдэл гэж дүгнэж байгаагаа илэрхийлсэн байна.

 

МАН-ын бүлэг УИХ-ын даргыг Ээлжит бус чуулган зарлаж Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын бүрэн эрхэд халдсан гэж буруутгасан. Үүгээрээ МАН-ын бүлэг төрийн эрх барих байгууллагын хооронд зохиомол хэрэг үүсгэж, улс төрийн ашиг хонжоо олохыг санаархаж байгаа хууль бус үйлдэлдээ хариуцлага хүлээх ёстой гэжээ.

 

Цөмийн хаягдлыг хориглох хуулийн төслийг Засгийн газар өргөн мэдүүлснийг МАН-ын бүлэг мэдэн будилж, гуйвуулан тайлбарлаж байгаа нь асуудлыг шийдвэрлэх гэхээсээ илүү шийдвэрлэхгүй байх, ээлжит бус чуулганд оролцохгүй буруугаа улстөржүүлэн халхавчлах гэсэн явуургүй оролдлого гэж харагдаж байгааг АН-ын бүлэг онцолжээ.

 

“МАН-ын бүлэг шаардлагадаа “Монгол оронд хэрэг дээрээ фашист, коммунист маягийн дэглэм тогтох хөрс суурь бүрдлээ” хэмээн нийгмийг өдөөн хатгасан улс төр төрийн маш хариуцлагагүй дүгнэлт хийжээ. Нийгмийг хагалган бутаргах санаа агуулсан, иргэдэд айдас төрүүлсэн, Монгол Улсын Үндсэн хуулиар тогтоосон төрийн тогтолцоог үгүйсгэсэн улс төрийн алдаатай мэдэгдлийнхээ хариуцлагыг олон нийтийн өмнө МАН хүлээх болно гэдгийг үүгээр мэдэгдэж байна. Энэхүү хариуцлагагүй мэдэгдлээс үүсэх хортой үр дагавар, хохирлыг МАН хүлээх ёстой” гэж АН-ын бүлэг үзжээ.

 

Үүнээс гадна МАН удаа дараа ирцээрээ бойкот хийж байгаа үйлдлийг парламентын түүхэнд байгаагүй, сонгогчдын сонголтод хүндэтгэлгүй хандсан хариуцлагагүй үйлдэл гэж дүгнэж байгаагаа мэдэгдсэн байна.

 

Эцэст нь УИХ-ын даргад хүргүүлсэн шаардлага нь УИХ-ын даргын зарчмын шаардлагад эмзэглэсэн, үйл ажиллагааг нь зориуд мушгин гуйвуулсан, бодит баримтгүй, хувь хүний нэр төр болон ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон агуулгатай, утга авцалдаа муутай, сонгууль дөхсөнтэй холбогдуулан хийсэн улс төрийн тоглолт гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
хямралын үеийг МАН хэзээч үүрч байгаагүй АН үүрч гараад эдийн засаг сэргэх үед АН намаас болж хямарсан мэтээр шоудаж ард түмнийг мэхэлж улс төрд хожиж сурсан зангаараа АН-ын үед улс орныг доройтуулж ард түмэнг хагаралдуулах оролдого хийдэг хоцрогдсон аргаас татгалзаж харин сайныг дэмжээд өөр сайн төлөвлөгөө байгаа бол түүнийгээ танилцуул энэ олуулаа их хуралд орчихоод бид биш зөвхөн АН гэж яриад байгааг чинь юу гэж ойлгох вэ дараагийн сонгуульд тэгвэл нэгч хүн МАН намааас сонгохгүй байх хэрэгтэй болж байнаа даа Энэ нөхөд ер нь ямар ухаантай нөхөд байнаа заримдаа гадаадынн хүмүүс шиг санагдах юм эх орон гэж боддог нөхөд лав бишээ
2016-04-12
Зочин:
Муу муухай бүхэн шингэсэн муу энергитэй нам.
2016-04-11
Зочин:
МАН-ыг хүмүүс одоо болтол дэмжээд байгаа ерөөсөө ойлгодогүй юм.
2016-04-11
Зочин:
Ямар гээчийн муу санаатай хүмүүс нь ингээд олноороо бөөгнөрчдөг байнаа.
2016-04-11
Зочин:
Бусдыг гүтгэн доромжилсон нэр хүндэд нь халдаж олонд муугаар харуулах гэсэн явуургүй оролдлогуудаа больчих АРДЫН НАМЫНХААН !!!
2016-04-11
Зочин:
Хөөрхий АРДЫН НАМЫХАН арга ядсан байдлаар нэр хүндэд нь халдах гэж больчимгүй үйлдэл гаргажээ. Ингэлээ гээд нэмэргүй их юм хийж бүтээж байгааг ард түмэн бүгд хэлнэ өөрсдийгөө л улам доош нь хийсэн хэрэг болжээ
2016-04-11
Зочин:
Ёстой зөв МАН-ын хэдэн нөхдүүдэд хариуцлага тооцох хэрэгтэй угаасаа энэ завхарсан олигархиудыг зайлуулж төрөө ангижруулах хэрэгтэй
2016-04-11
Зочин:
Ард түмэн биднийг юмны наад цаад учрыг олохгүй тэнэг мангуу юу ч ойлгохгүй гэж бодсын байхдаа энэ АРДЫН НАМЫН нөхдүүд арайчдээ ингэж ард түмнээрээ тохуурхаж болж байгаам уу
2016-04-11
Зочин:
Ардын намын ялзарсан нөхдүүд арга ядаад сүүлд нь иймэрхүү ядмагхан явуургүй аргаар олон түмний санал бодлыг эргүүлэх гэсэн больчимгүй үйлдлээрээ өөрсдийгөө л хөөдөж орхилоо
2016-04-11
хэрлэн:
хуулийн хүрээнд авч үзэхэд энхболд сайд хууль бус зүйл хийгээгүй ба ардын намынхан ингэж уйваагүй аашилж болохгүй
2016-04-11
даваа:
тийн ш дээ. ардын намыг төр барьж байхад ардчилсан намынхан ирцээрээ шантаажилж улсын ажлыг цалгардуулж байсаныг санахгүй л юм бна.
2016-04-11
анхзаяа:
нээрээ ч тийм юмуу. ардын намд иймэрхүү ёс бус үйлдэл гаргаж байгаад хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.
2016-04-11
урнаа:
үндэслэл гэхэд арай ахаднаа. ардын намынханыы өөрсдийнх нь хийсэн булхай нь ч бас байна шүү. ингэж нэг хүнрүү дайруулж хэлж болохгүйэ. ирцээрээ бойкотлохоос эхлээд байнаа байна.
2016-04-11
анар:
Ардын намынхан. бусадыг хийх гэж байгаад булхайгаа дэлгүүлэх шив
2016-04-11
Зочин:
saihan zaldag garuud shuu yu hiisen gj huraldaa suuhgui gaa ym bee uneheer archaagui gedgee l haruulj bna shuu dee ardiin namiinhaan
2016-04-11
Зочин:
neeh tuuh yrisan nam gehdee unendee odoo ta nar mongoliig udii zeregtei hurgeegui ta naraas iluu buh amidarlaa zoriulsan humuus bsan ym tednii hiisen zuilsiig yrihaas uur ym bhgui ted nar shig avch yvaaguu tiim l ih ah boloh gd bdag ym bol uguee unendee duu nar chin l ene ulsiig avch yvj bna malnuudaa
2016-04-11
Зочин:
ardiin namiin ungursun hugatsaand tur barij bhad hiisen zuils tedniig hen gedgiig hangalttai haruulsan tiim bolhoor odoo hangalttai
2016-04-11
Зочин:
mongol ulsiig hymraaj bgaa humuus deerees ni odoo horduulhaar shiidsen humuus bol ta nar shuu dee
2016-04-11
Зочин:
uls turiig holion bantan bolgoj bgaa humuus jin ugasa ene Mongol ardiin namiinhan shuudee ard tumen teneg bish shuu
2016-04-11
Бичээч:
МАНыхан хөөрхий ядарч л байгаа юм байна даа. Арай өөр улс төр хийх хүсэл ухаан байдаггүй юм байх даа. Энэ шаардлага ард түмэнд ашигтай юу,МАН-д ашигтай юу------Алинд нь ч ашиггүй.
2016-04-11
Зочин:
АРДЧИЛСАН НАМЫН ЭНЭ СЭГСЭЛЗҮҮРҮҮД АРД ТҮМНИЙГ ӨӨРСД ШИГЭЭ ТАРХИНЫ ТУРААЛД ОРСОН ГЭЖ БОДООД БАЙГАА ЮМ БАЙХДАА ДЭЭР ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛЭЭР АРДЧИЛСАН НАМЫН ЭНЭ НӨХӨР ЗЭЭЛ БОЛ ӨР БИШ ГЭЖ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖИЛООД БАЙСАН ӨӨРӨӨ ТОО БОДОЖ МЭДЭХГҮЙ ЭДИЙН ЗАСГИЙН МЭДЛЭГ БАЙХГҮЙ БАЙЖ БОЛНО АРД ТҮМНИЙГ ЗЭЭЛ ӨР ХОЁР НЭГ ГЭДЭГИЙГ НЭГ ЗҮЛ ГЭДЭГИЙГ МЭДЭХГҮЙ ГЭЖ ДОРОМЖЛОХ ХЭРЭГ БАЙХГҮЙ АРДЧИЛСАНН НАМ ЗАСГИЙН ЭРХ АВААД АРД ТҮМНИЙ АМЬДАРАЛ УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТҮҮЛЖ НИЙГЭМИЙГ АЙДАСТ АВХУУЛСАНЫГ АРД ТҮМЭН МЭДЭЖ БАЙГААБОЛЧИМГҮЙ ҮЙЛДЭЛ АЛДАА ЗАВХАРЛАА ЗАС ГЭХЛЭЭР ӨӨРСДИЙН ХИСЭН БУРУУ ЗҮЙЛЭ БИД НАР БИШ МОНГОЛ АРДЫН АНМ ГЭЖ БАЙГАА ЯВДЛАА ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ ӨӨДӨӨ АХЯСАН ЧУЛУУ ЧИНЬ ӨӨРСДИЙН ЧИНЬ ТОЛГОЙ ДЭЭР БУУЖ БАЙГАА
2016-04-11
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-11
88671597,:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-04-11
Zochin:
Ta nar boliooo Ard tumen teneg bish shuu!
2016-04-11